Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Амралтын өдрүүдэд сумын начингууд хүч үзнэ
Монгол бөхийн өргөөнд ирэх бямба, ням гарагт дараалсан барилдааныг зохион байгуулахаар товлоод байна.

Тухайлбал, энэ сарын 24-нд "Нутгаа дуурсгана" барилдааны сумын заануудын шигшээ барилдаантай маргааш нь сар бүрийн уламжлалт сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаан болох аж. Уламжлалт барилдаанд бөхийн тоо хязгааргүй юм. Мөн Үндэсний спортын V их наадмын хүрээнд зохион байгуулж буй Морин жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах "Нутгаа дуурсгана" барилдааны хэсгийн барилдаанууд өнгөрсөн өдрүүдэд болсон. Улсын цолтны болон аймгийн цолтнуудын шигшээ барилдаан ирэх есдүгээр сард болох юм.

Сумын цолтой бөхчүүдийн шигшээ барилдаанд "А" хэсгээс Булган аймгийн Булганхангайн хүчтэн дэвжээ, Сэлэнгэ аймгийн Таванхан дэвжээ, "В" хэсгээс Завхан аймгийн Засагт ханы Завхан дэвжээ, Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ, "С" хэсгээс Ховд аймгийн Ховд дэвжээ, Увс аймгийн Увснуур дэвжээнийхэн шалгараад байгаа бөгөөд бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

Булганхангайн хүчтэн дэвжээнээс сумын заан Г.Ганбаатар, Э.Энх-Амгалан, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, Д.Батдорж, Д.Пүрэвдорж, Таванханаас с.з Н.Ширчинхүү, С.Оргилбаатар, Д.Баясгалан, Б.Баатарболд, Х.Жанболат, Н.Батмөнх нар барилдана.  Засагт ханы Завхан дэвжээнээс с.з Б.Чимэдвандан, Ё.Улсболд, С.Доёддорж, Т.Хайдавдорж, Д.Бат-Эрдэнэ, Д.Батхүрэл, Хантайшир дэвжээнээс с.з С.Жанчивдорж, Э.Даваажаргал, Л.Гантогоо, Ж.Одончулуун, Г.Батмөнх, Х.Дарамзагд, Ховдоос с.з Б.Баянмөнх, Г.Хишигбат, О.Очбат,  Д.Заяатүшиг, Г.Анхжаргал, Н.Уртнасан, Увсаас с.з Н.Хүрэлсүх, Т.Эрхэмбаяр, Ж.Ням-Эрдэнэ, О.Түмэн, М.Улаанхүү, О.Баярцогт нарын хүчит бөхчүүд барилдах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан