Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Далай ламын амь насыг бүрэлгэхээр түвд эмэгтэйчүүдийг бэлтгэжээ

Хятадын нууц агентууд Буддын шашны тэргүүн XIV Далай ламын амь насыг бүрэлгэхээр оролдож магадгүй гэдэг мэдээлэл Түвдээс ирж, дээрхийн гэгээнтний аюулгүй байдлын хамгаалалтыг өндөржүүлжээ. Их Британийн “Sunday Telegraph” сонинд Далай лам ярилцлага өгөхдөө энэ тухай дурдсан байна. Дээрхийн гэгээнтэн ярихдаа “Түвдээс бидэнд зарим нэг мэдээлэл ирсэн. Хятадын агентууд хэсэг түвдийг ялангуяа эмэгтэйчүүдийг энэ ажилдаа бэлтгэж байгаа юм байна. Тэд түвд эмэгтэйчүүдийг надаас адис хүртэх гэсэн сүсэгтнүүд болгон нааш нь илгээхдээ үс гэзэг болон надад барих хадгийг нь хордуулах гэж байгаа гэсэн мэдээлэл бий” хэмээсэн байна. Энэ мэдээллийн дагуу Энэтхэгийн аюулгүй албаны зүгээс Дээрхийн гэгээнтний оршин суудаг Дарамсала орчимд харуул хамгаалалтыг чангатгахыг зөвлөжээ.
Дээрхийн гэгээнтэн Их Британид айлчлахаар ирэхдээ дээрх ярилцлагыг өгсөн аж. Тэрээр Темпелтоны сангийн нэрэмжит 1,1 сая фунтийн шагналаа гардан авахаар Англид ирсэн юм. Дэлхийн хамгийн том шагналын сан бүхий Темпелтоны шагналаа Далай лам авсан даруйдаа буяны үйл хэрэгт хандивлана гэдгээ мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан