Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Байгальд ээлтэй үйлчилгээ

Копенгаген хотын “Crown Plaza” зочид буудал эрчим хүч үйлдвэрлэж өгсөн зочдоо өглөөний цайгаар үнэгүй дайлах үйлчилгээ нэвтрүүлжээ. Тус зочид буудалд эрчим хүчний генератортой холбосон дасгалын унадаг дугуйнууд байдаг бөгөөд үүн дээр дасгал хийвэл эрчим хүч хуримтлагддаг ажээ. Тиймээс энэ дугуйгаар дасгал хийж, дор хаяж 10 ватт эрчим хүч хуримтлуулсан тохиолдолд буудлын өглөөний цайг үнэгүй хүртэх эрхтэй болж байгаа юм. 10 ватт эрчим хүч гаргахын тулд хүн дунджаар 15 минут орчим дасгал хийх хэрэгтэй болдог байна. Харин тус буудлын өглөөний цай 36 ам.долларын үнэтэй ажээ. Тэгэхээр 15 минут гүйж, эрүүл мэндээ хамгаалсныхаа төлөө үнэгүй хоол зооглох тун аятайхан боломж гарч байгаа юм. Бас нөгөө талаараа байгальд ээлтэй үйл хэмээн “Crown Plaza” зочид буудал шинэ үйлчилгээгээ сурталчилж байна.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан