Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хөлбөмбөгийн ДАШТ түүх

Итали 1934

Хөлбөмбөгийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тохиолдуулан сая сая хөгжөөн дэмжигчтэй энэ спортын ДАШТ-ий сонирхолтой баримтуудаас хүргэж байна. Өмнөх дугаарт анхны дэлхийн аваргын талаар хүргэж байсан билээ. Харин энэ удаад 1934-1950 оны дэлхийн аваргын түүхийг сонирхуулъя.

Хоёр дахь удаагийн ДАШТ 1934 оны тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10-ны хооронд Италид болж байв.
Энэ тэмцээнд 32 баг оролцох хүсэлтээ ирүүлсэн ч зохион байгуулагч орон ердөө 16-г нь сонгон авч олимпын системээр өрсөлдүүлсэн юм. Тэмцээн ердөө хоёр долоо хоног үргэлжилж, багууд 17 тоглолт хийсэн байдаг. Энэ дэлхийн аваргаас эхлэн түүхэнд анх удаа хүрэл медалийн төлөөх тоглолт хийх болсон гэдэг.
Аргентины шигшээ багийн довтлогч Луис Фелипе Монти хоёр дэлхийн аваргын финалд дараалан өөр багийн бүрэлдэхүүнд тоглосон анхны тоглогч болов. Тэрээр Аргентиний шигшээ багийн бүрэлдэхүүнд анхны ДАШТ-ээс мөнгө, харин Италийн шигшээд тоглож алт хүртсэн тамирчин юм.

Шөвгийн наймд Итали-АНУ-ыг 7:1 харьцаатай хожсон нь хоёр дахь дэлхийн аваргын хамгийн олон гоол орсон тоглолт болж байв. Тэмцээний мэргэн буучаар Чехословак улсын тоглогч Неедлы таван бөмбөг оруулж шалгарч байжээ. Финалд үлдсэн Итали, Чехословакийн багууд долоо хоног амарсны эцэст аваргын тулаанаа хийж анх удаа нэмэлт цагт аварга баг тодорч Итали-Чехословакийг 2:1 харьцаатай хожсон.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан