НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Шагналын хэмжээг шүүмжилсэн байна

Удахгүй эхлэх гэж байгаа Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ баг нь ялалт байгуулсан тохиолдолд өгөхөөр амласан шагналын хэмжээ Испанийн парламентын гишүүдийг бухимдуулжээ. Засгийн газраас шигшээ багийг дэлхийн аварга гэсэн цолоо хамгаалж чадвал тоглогч бүрт 720 мянган евро өгнө гэж мэдэгдээд байсан юм. 2010 онд Испанийн шигшээг анх удаа дэлхийн аварга болоход тоглогч бүр 600 мянган евро авч байсан юм.
Хөлбөмбөгчдөд амласан шагналын хэмжээг сөрөг хүчний Социалист намын гишүүн “иргэдийг доромжилсон”, “хэрээс хэтэрсэн” гэж шүүмжлээд “Испани улс шигшээ багийнхаа аваргын цолыг Германаас хоёр дахин илүү үнэлжээ. Гэтэл бид Германаас хоёр дахин баян юм гэж үү?” гэсэн байна.Улмаар хөлбөмбөгийг хямрал, ажилгүйдэл байдаггүй хиймэл ертөнц гээд шагналын хэмжээг багасгаагүй тохиолдолд асуудлыг парламентаар авч хэлэлцэнэ гэдгээ мэдэгджээ.
Германы Засгийн газар шигшээ баг нь дэлхийн аварга болсон тохиолдолд тоглогчдод 300 мянган евро өгнө гэсэн бөгөөд 2012 оны Европын аваргын үеэр яг ийм хэмжээний шагнал амлаж байсан юм.
Испанийн эдийн засаг 2008 оны хямралаас одоо ч бүрэн гарч чадаагүй хэвээр. Тус улсад ажилгүйдэл багасахгүй байгаа бөгөөд 2013 оны нэгдүгээр улиралд түүхэн дээд амжилт тогтоож хөдөлмөрийн чадвартай хүн амын 27 хувьд хүрч байв.
Испани 2010 оны Дэлхийн аварга, 2012 оны Европын аваргад тус тус ялалт байгуулсан. Энэ сарын 12-ноос ирэх сарын 13-нд Бразильд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 22 орны шигшээ баг оролцоно.

0 Сэтгэгдэл