Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
ФИФА-гийн ивээн тэтгэгчид хахуультай холбоотой хэргийг шалгахыг уриалж байна
Дэлхийн хөл бөмбөгийн холбооны удирдах байгууллага ФИФА-гийн томоохон ивээн тэтгэгчид 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Катар авахдаа авлига өгсөн байж магадгүй гэгдэж буйг мөрдөн шалгахыг уриаллаа.

ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг 2010 онд Катар хэдэн сая доллароор авсан байж магадгүй гэж энэ сарын 1-нд Британийн "The Sunday Times" сонин мэдээлсэн юм.
Уг мэдээлэлд дурдсанаар, тухайн үед ФИФА-гийн удирдах зөвлөлийн гишүүдийн нэг байсан Мухамед Бин-Хамман санал худалдаж авахын тулд Африкийн хөл бөмбөгийн холбооны удирдлагуудад таван сая доллар өгсөн байж болзошгүй.
ФИФА-гийн ивээн тэтгэгчдийн зарим нь, тухайлбал, "Sony" болон "Adidas" компани өчигдөр мэдэгдэл хийхдээ, "Авлигатай холбоотой энэ хэргийг ФИФА зохих ёсны дагуу шийдвэрлэж, шуурхай, бүрэн мөрдөн шалгана гэдэгт бид найдаж байна" гэжээ.
Катарт 2022 орны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг өгсөн үйл явцыг ФИФА-гийн Ёсзүйн хороо мөрдөн шалгасныхаа дараа удалгүй хариугаа мэдэгдэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан