Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Сколари Аргентинийг финалд дуудаж байна
Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Луис Фелипе Сколари ДАШТ-ийн финалд Латин Америкийн хоёр баг Бразиль-Аргентин үлдээсэй гэж хүсч байгаа гэнэ. Зургаа дахь алтан цомоо өргөхийн тулд чаддаг, мэддэг бүхнээ дайчлана хэмээн сэтгэлзүйгээ бэлтгэж суугаа Бразилийн багийн дасгалжуулагч баг нь финалд үлдэнэ гэдэгт ер эргэлзэхгүй байгаа бололтой. Долдугаар сарын 13-нп Маракена цэнгэлдэх хүрээлэнд Алехандро Сабеллагийн эрчүүдтэй халз тулгарч, хэн нь цом авахаа үзнэ гэдэг бодолтойгоор ДАШТ-ийг эхлүүлэх гэж байгаа аж. “Аргентиний төлөө санаа зовох юм алга. Тэд гайхалтай техник, ур чадвартай тоглогчидтой болохоор ДАШТ-ий финалыг Өмнөд Америкийнх болгож чадна гэж итгэж байна. Тэднийг финалаас өмнө сугарчихаасай гэж хүсэхгүй л байна. Хэрэв тэгвэл бидний дундаас хамгийн шилдэг тоглолт гарах болно. Гэхдээ тэд финалд үлдэхгүй байлаа гэхэд энэ миний асуудал биш л дээ. Миний асуудал бол Бразиль. Бидний замд хэн ч таарсан бай, би Бразилийг финалд аваачих ёстой”  хэмээн тэрээр өгүүлжээ.
Сколари багийнхаа тоглогчдоос Неймарт гол найдлага тавьж буйгаа нуусангүй. “Тэр сайн тоглохгүй ч байсан, хичээл зүтгэл гаргаж чадах л юм бол багийн хувьд болоод явчихна. Учир нь, тэр зөвхөн сайн тоглогч биш, багийн гишүүний хувьд бусдадаа үлгэр дуурайл болдог нэгэн” хэмээн Неймарыг үнэлжээ. Тэгэхээр Неймарын тусламжтайгаар Бразиль ДАШТ-ий алтан цомыг зургаа дахь удаагаа өргөнө гэдэгт Сколари итгэлтэй байгаа бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан