Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Уйгурууд тусгаар тогтнохыг хүсч байна
Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг уйгур үндэстнүүд Японд чуулж байна. Уг чуулганыг “Дэлхийн Уйгурын Конгресс” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүн Ребия Кадир дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа юм. Салан тусгаарлах үзэлтэн хэмээн Хятадын эрх баригчдын нүд үзүүрлэдэг энэ эмэгтэй АНУ-д дүрвэн гарчээ. Түүнийг Японд ирэхийг зөвшөөрч, виз олгосонд Хятадын эрх баригчид дургүйцэж буйгаа илэрхийлсэн боловч уйгуруудын чуулган арлын оронд таван өдөр үргэлжилж байна. Р.Кадир чуулганд үг хэлэхдээ Хятад улс хүчирхэгжих тусмаа уйгур үндэстнийг шахан хавчиж байгаа тухай дурдаад Шинжаан мужид амьдарч буй энэ үндэс угсааны найман сая хүн тусгаар тогтнохыг хүсч байна хэмээн мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан