Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хөлбөмбөгийн ДАШТ эхлэх хотын метрочид ажилдаа орлоо
Маргааш Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болох Бразилийн Сан-Паулу хотын метроны ажилчид тав хоногийн өмнө эхэлсэн ажил хаялтаа зогсоохоор шийдвэрлэсэн байна. Гэхдээ асуудал үүгээр дууссан гэж ойлгож болохгүй нь. Өнөөдөр метроны ажилчдын үйлдвэрчний эвлэлийнхэн ээлжит цуглаанаа хийж ажил хаялтаа үргэлжлүүлэн сэргээх үү, үгүй юу гэдгийг шийдвэрлэх гэнэ. Хэрэв тэд үргэлжлүүлэн ажлаа хаях юм бол маргааш  болох ДАШТ-ий нээлтийн үеэр метро ажиллахгүй байна гэсэн үг.

Өмнө нь цалингаа 12,2 хувиар нэмэгдүүлэхийг хатуу шаардаж байсан метроныхон жаахан буулт хийж хөдөлмөрийн хөлсөө 8,7 хувь нэмүүлэхээр тохирсон юм. Одоо болохоор ажил хаялт зохион байгуулсан, метроны өртөөний дэргэд суулт хийсэн 40 орчим хүнийг ажлаас халсан шийдвэрээ өөрчлөхийг Сан-Паулу хотын эрх баригчдаас шаардаж байгаа юм байна. Сан-Паулу хотын 12 сая иргэний гуравны нэг нь өдөр тутам метрогоор үйлчлүүлдэг. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэхээр очих мянга мянган хөгжөөн дэмжигчид метрогоор зорчино гэхээр энэ том хот метрогүй бол ихээхэн асуудал үүсэх нь тодорхой.
АНУ-ын хөлбөмбөгийн баг хотын төвөөс 30 км зайтай олон улсын “Гуарульюс” нисэх буудлаас зочид буудал хүртэл автобусаар явахад тамирчдыг цагдаагийнхан, мотоциклчид дагалдаж явахад хүрсэн юм.
Тэгэхээр хотын захад байдаг  “Итакеран” цэнгэлдэх хүрээлэн рүү 70 мянган хөгжөөн дэмжигчдийг хэрхэн хүргэх нь тодорхойгүй байгаа ч хотын тээврийн яамны сайд Журандира Фернандис “Хөгжөөн дэмжигчид санаа зовох хэрэггүй. Бидэнд өөр нөөц төлөвлөгөө бий” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан