Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Хөдөө аж ахуйн биржид үүсмэл үнэт цаасны арилжаа нэвтрүүлнэ
Манай улсад өнгөрсөн оноос Хөдөө аж ахуйн бирж ажиллаж эхэлсэн. Ингээд тус биржээр ноолуур, ноос, тосны ургамал, тэмээний ноос зэрэг түүхий эдийн 132 удаагийн арилжаа хийжээ. Энэ арилжааны нийт мөнгөн дүн нь 404.1 тэрбум төгрөг болсон байна. Тус биржийн нийт арилжааны 95 хувийг ноолуур эзэлж буй аж. Өнөөгийн байдлаар тус биржийн арилжааны зуучлагч Улаанбаатарт 17, орон нутагт 17 байгаа юм. Одоогоор Хөдөө аж ахуйн биржийн дэргэд брокеруудын нэгдсэн холбоо байгуулжээ. Үүнээс гадна бусад улсын манайхтай ижил төстэй бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагааг судалж байна. Цаашдаа хөдөө аж ахуйн биржид үүсмэл үнэт цаасны арилжаа нэвтрүүлэх зорилт бий. Ингэж байж бараа түүхий эдийн биржийн сонгодог хэлбэрт хүрэх юм.
Өөрөөр хэлбэл манай улсад бараа, түүхий эдийн бирж хөгжих боломж бий хэмээдэг. Хавар нь ноос, ноолуураа бэлтгэж, тариа ногоогоо тарьдаг. Намар нь тариалангаа хураах, мах бэлтгэх ажил өрнөдөг. Иймд түүхий эд, бараа материал бэлтгэдэг тухайн цаг үед нь шаардлагатай хөрөнгөө үүсмэл үнэт цаасаар босгох шаардлага байгаа ажээ.
Манай улсад өнгөрсөн оноос Хөдөө аж ахуйн бирж ажиллаж эхэлсэн. Ингээд тус биржээр ноолуур, ноос, тосны ургамал, тэмээний ноос зэрэг түүхий эдийн 132 удаагийн арилжаа хийжээ. Энэ арилжааны нийт мөнгөн дүн нь 404.1 тэрбум төгрөг болсон байна. Тус биржийн нийт арилжааны 95 хувийг ноолуур эзэлж буй аж. Өнөөгийн байдлаар тус биржийн арилжааны зуучлагч Улаанбаатарт 17, орон нутагт 17 байгаа юм. Одоогоор Хөдөө аж ахуйн биржийн дэргэд брокеруудын нэгдсэн холбоо байгуулжээ. Үүнээс гадна бусад улсын манайхтай ижил төстэй бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагааг судалж байна. Цаашдаа хөдөө аж ахуйн биржид үүсмэл үнэт цаасны арилжаа нэвтрүүлэх зорилт бий. Ингэж байж бараа түүхий эдийн биржийн сонгодог хэлбэрт хүрэх юм. Өөрөөр хэлбэл манай улсад бараа, түүхий эдийн бирж хөгжих боломж бий хэмээдэг. Хавар нь ноос, ноолуураа бэлтгэж, тариа ногоогоо тарьдаг. Намар нь тариалангаа хураах, мах бэлтгэх ажил өрнөдөг. Иймд түүхий эд, бараа материал бэлтгэдэг тухайн цаг үед нь шаардлагатай хөрөнгөө үүсмэл үнэт цаасаар босгох шаардлага байгаа ажээ.
0 Сэтгэгдэл
























