Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Бразилийн нийслэлийн нисэх буудлынхан ажил хаялаа

Бразлийн нийслэл Рои-де-Жанейрогийн гурван нисэх буудлын ажилтнууд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс хэдхэн цагийн өмнө ачаалал хэт ихэсч байгаа үеэр  хэсэг хугацаагаар ажил хаясан байна. Олон улсын “Галеан”-аас гадна "Сантос-Дюмон" болон  "Жакарепагуа" нисэх буудлынхан  лхагва гарагийн шөнөөс пүрэв гарагийн өглөө хүртэл ажлаа хаяжээ.
Ажил хаялт зохион байгуулсан үйлдвэрчний эвлэлийнхэн хөдөлмөрийн хөлсөө 5,6 хувиар нэмэхийг шаардаж байна. Үүний өмнө хөдөлмөрийн маргаанаар ажил хаялтад нийт ажиллагсдын 20 хувь нь оролцоогүй тохиолдолд хүчингүй тооцож, оролцсон хүмүүст өндөр хэмжээний торгууль ногдуулна гэж эрх баригчид хэлж байгаа  юм байна. Үйлдвэрчний эвлэлийнхэн хариуд нь нийт ажиллагсдын 80 хувь нь ажлын байрандаа байж л сая хэвийн үйлчилгээ үзүүлнэ гэж тайлбарлаж байгаа юм.
Өнөөдөр ДАШТ-2014 эхлэх болохоор олонхи хөгжөөн дэмжигчид энэ л өдөр Бразилийн нийслэлийг зорьж байгаа. Тэмцээний нээлт, бас эхний тоглолт болох Сан-Паулугийн метроны ажилчид бас ажил хаяна гэж байсан ч эцэст нь энэ арга хэмжээгээ цуцаллаа гэдгээ мэдэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан