Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
2800 ГАРУЙ ИРГЭНИЙ ТАТВАРЫН БУЦААЛТ ҮЛДСЭН
Иргэдийн санал хүсэлт хүлээн авах Засгийн газрын “11 11 төв”-д өмнөх долоо хоногт 1027 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмж иржээ. Эдгээрээс дийлэнх буюу 488 нь нийслэлтэй холбоотой асуудал байж. Зам засварын ажил хийж буй компаниуд түр зуурын тэмдэг, тэмдэглэгээ тавьж жолооч нарт анхааруулга өгөх хэрэгтэйг иргэд сануулжээ. Мөн гурав дахь ээлжийн татварын буцаан олголт хэзээ хийх тухай иргэд асуужээ. Татварын Ерөнхий газраас “Нийслэлийн санхүү, төрийн санд гурав дахь ээлжээр хүргэсэн 2800 гаруй иргэний татварын буцаан олголт хадгалж байгаа. Эдгээр татварын буцаалтыг энэ жил баталсан төсөвт багтааж зургадугаар сард, зарим хэсгийг төсөвт тодотгол хийсний дараа олгоно” гэх хариу өгчээ.
Мөн 80 ам.метрээс их талбайтай орон сууц худалдан авч байгаа хүмүүс 0.8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй олон иргэн ханджээ. “Хөнгөлөлттэй зээлийн журмаас 80 ам.метр гэх хязгаарыг хасах, түүнээс их талбайтай орон сууц худалдан авбал хүүг тодорхой хэмжээгээр нэмэх буюу 0.9 хувь болгох гээд хэд хэдэн хувилбараар санал оруулсан ч дэмжигдээгүй. Эхний ээлжинд анх орон сууц худалдан авч буй иргэд болон дундаж орлоготой иргэд рүү чиглэсэн бодлогоо үргэлжлүүлэх тул талбайн хязгаарыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн” тухай Барилга, хот байгуулалтын яам хариуллаа.
Иргэдийн санал хүсэлт хүлээн авах Засгийн газрын “11 11 төв”-д өмнөх долоо хоногт 1027 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмж иржээ. Эдгээрээс дийлэнх буюу 488 нь нийслэлтэй холбоотой асуудал байж. Зам засварын ажил хийж буй компаниуд түр зуурын тэмдэг, тэмдэглэгээ тавьж жолооч нарт анхааруулга өгөх хэрэгтэйг иргэд сануулжээ. Мөн гурав дахь ээлжийн татварын буцаан олголт хэзээ хийх тухай иргэд асуужээ. Татварын Ерөнхий газраас “Нийслэлийн санхүү, төрийн санд гурав дахь ээлжээр хүргэсэн 2800 гаруй иргэний татварын буцаан олголт хадгалж байгаа. Эдгээр татварын буцаалтыг энэ жил баталсан төсөвт багтааж зургадугаар сард, зарим хэсгийг төсөвт тодотгол хийсний дараа олгоно” гэх хариу өгчээ.Мөн 80 ам.метрээс их талбайтай орон сууц худалдан авч байгаа хүмүүс 0.8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй олон иргэн ханджээ. “Хөнгөлөлттэй зээлийн журмаас 80 ам.метр гэх хязгаарыг хасах, түүнээс их талбайтай орон сууц худалдан авбал хүүг тодорхой хэмжээгээр нэмэх буюу 0.9 хувь болгох гээд хэд хэдэн хувилбараар санал оруулсан ч дэмжигдээгүй. Эхний ээлжинд анх орон сууц худалдан авч буй иргэд болон дундаж орлоготой иргэд рүү чиглэсэн бодлогоо үргэлжлүүлэх тул талбайн хязгаарыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн” тухай Барилга, хот байгуулалтын яам хариуллаа.
0 Сэтгэгдэл
























