Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Буриадын уугуул, нутгийн үүлдрийн үхэр монголд байна гэв
Орос-Монголын генийн мэргэжилтнүүд олон жилийн хайгуул судалгааны ажлын үр дүнд буриадын уугуул, нутгийн үүлдрийн үхэр монголын зүүн хойд нутагт байгааг саяхан олсон байна.  Шинжээч, судлаачдын хэлж байгаагаар бол  энэ үүлдрийн үхэр нь сибирийн хахир байгаль цаг уурт зохицсон, бага зардлаар амьдардаг, байгалийн цэвэр бүтээгдхүүн өгөх баталгаатай үүлдэр юм гэж Буриадын засгийн газарт хийсэн мэдээлэлд дурджээ.
Буриадын уугуул буубэй гэдэг үүлдрийн хонийг олж арчилснаар одоо 300 мянган толгойд хүрээд байгаа бол буриад нутгийн уламжлалт үүлдрийн үхрийг олох зорилт тавин олон жил хөөцөлдсөний эцэст олсон нь энэ гэнэ.
Шинжилгээний баг Улаанбаатараас зүүн хойд зүгт 700 км газар луу нисч очоод дараа нь 200 км газар машинаар туулж, бас 100 орчим км газрыг мориор туулж байж хэргээ бүтээжээ. Энэ үхэр октябрийн хувьсгалын дараа оросоос дүрвэн монголд ирж суурьшсан хоёр буриад айлд 300 орчим толгой байсан байна. “Бид нутгийн энэ үүлдрийг эрж Хятад, Өвөөр монгол, Манжуурт хайгаад олоогүй. Эцсийн эцэст ингэж нэг юм амжилтад хүрлээ” гэж Буриадаас монголд суугаа төлөөлөгчдийн газрын тэргүүн Сергей Будажапов хэлжээ. Үхрийн ДНК-г мэрэгжилтнүүд Москва руу шинжилгээнд илгээсэн байна.
“Одоо хамгийн гол асуудал бол энэ үхрийг худалдан авах хөрөнгө, хамгийн гол нь хил давуулан авахад мал эмнэлэг, эрүүл ахуйн төрөл бүрийн шаардлагыг хангах, энэ бүхний эцэст хэрхэн авчрах вэ гэдэг л байна” гэж Будажапов хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан