Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Дэлхийн аваргын цомыг Жизель Бундхен гардуулна
Дэлхийн топ модель Жизель Бундхен эх нутагт нь зохион байгуулж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-д тэргүүлж, дэлхийн аварга болсон багт цомыг нь гардуулан өгөх гэнэ.
Уламжлал ёсоор дэлхийн аваргын цомыг зохион байгуулагч улсын Ерөнхийлөгч юм уу ФИФА-гийн тэргүүн гардуулдаг. Гэвч Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф хэтэрхий их мөнгөөр ДАШТ зохион байгуулсан гэдэг шүүмжлэлийг ард түмнээсээ хүлээж байгаа учраас нэр хүнд нь унасан байгаа. Харин ФИФА-гийн тэргүүн Зепп Блатерын хувьд авлигын хэргээр мөн л нэр хүнд нь сэвтсэн учир Бразиль гаралтай гоо бүсгүй Жизель Бундхенээр цомоо хүргүүлэх нь нэрэнд цэвэр гэж үзсэн бололтой. Хэрэв энэ үнэн бол ирэх сарын 13-нд Маракана цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий хаалтын ёслолд Жизель Бундхен аваргуудын цомыг гардуулах нь ээ.
Дэлхийн топ модель Жизель Бундхен эх нутагт нь зохион байгуулж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-д тэргүүлж, дэлхийн аварга болсон багт цомыг нь гардуулан өгөх гэнэ. Уламжлал ёсоор дэлхийн аваргын цомыг зохион байгуулагч улсын Ерөнхийлөгч юм уу ФИФА-гийн тэргүүн гардуулдаг. Гэвч Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф хэтэрхий их мөнгөөр ДАШТ зохион байгуулсан гэдэг шүүмжлэлийг ард түмнээсээ хүлээж байгаа учраас нэр хүнд нь унасан байгаа. Харин ФИФА-гийн тэргүүн Зепп Блатерын хувьд авлигын хэргээр мөн л нэр хүнд нь сэвтсэн учир Бразиль гаралтай гоо бүсгүй Жизель Бундхенээр цомоо хүргүүлэх нь нэрэнд цэвэр гэж үзсэн бололтой. Хэрэв энэ үнэн бол ирэх сарын 13-нд Маракана цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий хаалтын ёслолд Жизель Бундхен аваргуудын цомыг гардуулах нь ээ.

0 Сэтгэгдэл
























