Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Л.Суарез: Энэ мөчийг л мөрөөдөж байсан юм
Ливерпүүлийн тоглогч Луйс Суарез гэмтлээс эргэн ирмэгцээ Английн эсрэг тоглолтод хоёр гоол хийж, англичуудад чухам хэн нь шилдэг вэ гэдгийг харуулсан. Английг ДАШТ-ээс мултарч болзошгүй эгзэгтэй байдалд оруулж орхисон хоёр гоолдоо тэрээр туйлын сэтгэл хангалуун байгаа нь тоглолтын үеэр гаргасан сэтгэл хөдлөлөөс, тоглолтын дараа хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагаас ч ил харагдаж байв.
Энэ хоёр гоол түүний сэтгэлийг тэгтэл хөдөлгөсөн шалтгааныг сэтгүүлчид асуухад Л.Суарез “Би үүнийг л мөрөөдөж байсан юм. Хүсч мөрөөдөж байсан энэ мөчийг үзээд үнэхээр баярлаж хөөрлөө. Намайг шархлуулсан тэр бүх шүүмжлэлийн хариуд би энэ гоолыг хийлээ” хэмээн өнгөрсөн улирлуудад түүнийг чиглэсэн англичуудын уул овоо шиг их шүүмжлэлийн хариуд бяцхан өшөө авснаа нулимс дуслуулан байж мэдэгдсэн юм.
Арьс өнгөний үзэл гаргасан, эсрэг тоглогчтойгоо зохисгүй харилцсан гээд олон янзын шалтгаанаар англичууд Л.Суарезийг шүүмжлэлээр булж байсан. “Энэ тоглолтоос өмнө миний талаар ярьж инээж байсан хүмүүс одоо яаж байгааг харах юмсан” гэж хэлэхээ ч тэр мартсангүй.
Өнгөрсөн долоо хоногийн сонирхол татсан тоглолтуудын нэг Англи-Уругвайн учраанд Стивен Жерардын алдаа Суарезийг гоол хийхэд тусласан юм. Хэдийгээр Суарез англичуудаас өшөөгөө авч байна гэж хэлсэн ч нэг багийн хамтран зүтгэгч Стивен Жерардын хувьд өөр бодолтой байгаа аж. Түүний тухай хэлэхдээ “Тэр бол надтай талбай дээр таарсан хамгийн шилдэг тоглогч. Өнөөдөр тэр азгүйтсэн ч гэлээ үүнээс болж сэтгэлээр битгий унаасай гэж хүсч байна. Тийм ч учраас би түүнд “Тоглолтыг март. Чи хамгийн шилдэг. Урагшаа залуу минь” гэж хэлсэн” хэмээн ярьжээ.
Ливерпүүлийн тоглогч Луйс Суарез гэмтлээс эргэн ирмэгцээ Английн эсрэг тоглолтод хоёр гоол хийж, англичуудад чухам хэн нь шилдэг вэ гэдгийг харуулсан. Английг ДАШТ-ээс мултарч болзошгүй эгзэгтэй байдалд оруулж орхисон хоёр гоолдоо тэрээр туйлын сэтгэл хангалуун байгаа нь тоглолтын үеэр гаргасан сэтгэл хөдлөлөөс, тоглолтын дараа хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагаас ч ил харагдаж байв.Энэ хоёр гоол түүний сэтгэлийг тэгтэл хөдөлгөсөн шалтгааныг сэтгүүлчид асуухад Л.Суарез “Би үүнийг л мөрөөдөж байсан юм. Хүсч мөрөөдөж байсан энэ мөчийг үзээд үнэхээр баярлаж хөөрлөө. Намайг шархлуулсан тэр бүх шүүмжлэлийн хариуд би энэ гоолыг хийлээ” хэмээн өнгөрсөн улирлуудад түүнийг чиглэсэн англичуудын уул овоо шиг их шүүмжлэлийн хариуд бяцхан өшөө авснаа нулимс дуслуулан байж мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл