Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Клозе 15 дахь гоолоо оруулж Рональдогийн амжилтыг давтлаа

Германы хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Мирослав Клозе ДАШТ-ий хэсгийн тэмцээнээр Ганын багтай тоглохдоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнд 15 дахь гоолоо оруулж бразилийн хөлбөмбөгч Рональдогийн амжилтыг давтлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон буюу 15 гоол оруулсан тамирчин өнөө хүртэл ганцхан Рональдо байсан юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцож байгаа Клозе 2002 оны тэмцээнээс мөнгөн медальтай буцаж байсан бол 2006, 2010 оны ДАШТ-ээс германы баг хүрэл медаль хүртсэн юм. Клозе Германы шигшээ багийн түүхэнд хамгийн олон буюу 70 гоол хийсэн тамирчин юм.
Рональдо мөн ДАШТ-д дөрвөн удаа /1994, 1998,2002,2006/ оролцож хоёр удаа алт, нэг удаа мөнгөн медаль хүртэж байсан юм. Рональдо бразилын шигшээ багт байхдаа 98 удаа тэмцээнд орж 62 гоол хийжээ. 2002 оны ДАШТ-д тэрээр 8 гоол оруулж байсан юм.

0 Сэтгэгдэл