Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Дөрвөн минутанд гурван гоол: Рекордоор дүүрэн Германы ялалт
Хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх маш сонирхолтой тоглолт хэдхэн цагийн өмнө болж, Германы шигшээ баг ДАШТ-ийг зохион байгуулагч Бразилийн шигшээг 7:1-ээр бут ниргэлээ. Ийм олон гоолын зөрүүтэй хожигдож үзээгүй бразильчуудын хувьд тэнгэр ниргэх шиг болж байгааг, энэ сэтгэлзүй нь ч эсрэг багтаа ээлж дараалан гоол оруулахад хүргэсэн гэдгийг Германы дасгалжуулагч Иохим Лёв тоглолтын дараа мэдэгджээ. “Ердөө дөрвөн минутын дотор гурван гоол оруулж орхисон нь талбайн эзэн багийг шоконд оруулсан. Тэд үнэхээр балмагдаж байгааг бид мэдэрч, энэ давуу талыг ч ашигласан” хэмээн тэрээр ярьсан юм.
Үнэхээр энэ тоглолт хөлбөмбөгийн түүхэнд үлдэх олон сонирхолтой рекордыг тогтоолоо. Тухайлбал,
-Тоглолтын эхний хагаст таван гоол орсны дөрмийг зургаахан минутын дотор оруулсан.
-Тоглолтын хоёр дахь болон дөрөв дэх гоолын хооронд ердөө 179 секунд өнгөрсөн.
-Тоглолтын эхний 29 минутанд Герман 5-0-оор өрсөлдөгчөө тэргүүлсэн нь дэлхийн аваргын түүхэнд аль ч багийн үзүүлээгүй амжилт. Өөр ямар ч баг ийм богино хугацаанд ийм олон гоол оруулж байсангүй.
-Одоо Германы шигшээ багийн ДАШТ-доруулсан гоол 223 болж, Бразилиас илүү гараад байна.
-Германы тоглогч Мирослав Клозе 16 дахь гоол хийснээр бүх цаг үеийн ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан мэргэн бууч боллоо.
-ДАШТ-ийн хагас шигшээд долоон оноо авсан анхны баг нь Герман боллоо.
Дасгалжуулагчийнх нь хэлснээр Герман үнэхээр азтай байлаа. Томас Мюллер тэмцээний дараа хэлэхдээ “Мэдээж, бид ийн оноогоор хожих тухай огтхон ч төсөөлөөгүй. Эндээ тоглолт хэрхэн өөрөөр явагдаж болохыг харж болно” гэсэн юм.
Хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх маш сонирхолтой тоглолт хэдхэн цагийн өмнө болж, Германы шигшээ баг ДАШТ-ийг зохион байгуулагч Бразилийн шигшээг 7:1-ээр бут ниргэлээ. Ийм олон гоолын зөрүүтэй хожигдож үзээгүй бразильчуудын хувьд тэнгэр ниргэх шиг болж байгааг, энэ сэтгэлзүй нь ч эсрэг багтаа ээлж дараалан гоол оруулахад хүргэсэн гэдгийг Германы дасгалжуулагч Иохим Лёв тоглолтын дараа мэдэгджээ. “Ердөө дөрвөн минутын дотор гурван гоол оруулж орхисон нь талбайн эзэн багийг шоконд оруулсан. Тэд үнэхээр балмагдаж байгааг бид мэдэрч, энэ давуу талыг ч ашигласан” хэмээн тэрээр ярьсан юм. Үнэхээр энэ тоглолт хөлбөмбөгийн түүхэнд үлдэх олон сонирхолтой рекордыг тогтоолоо. Тухайлбал,

0 Сэтгэгдэл