Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Азийн наадамд Умард Солонгос олон тамирчнаа оролцуулна
Ирэх есдүгээр сард Өмнөд Солонгост болох Азийн наадамд Умард Солонгос урьд урьдынхаасаа олон тамирчин, хөгжөөн дэмжигч илгээнэ.

Түр эвлэрлийн гэрээ байгуулж байсан хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсийн "Панмүнжом" тосгонд өчигдөр хоёр Солонгосын албаны хүмүүс уулзаж, спортын энэ арга хэмжээнд Умард Солонгос хэрхэн оролцох тухай хэлэлцжээ.

Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдэгдсэнээр, Умард Солонгос 350 тамирчнаа ирэх есдүгээр сард Инчон хотод болох Азийн наадамд оролцуулахаар төлөвлөж байна. Мөн ижил тооны хөгжөөн дэмжигчид илгээх аж.

“NHK” телевизийн Сөүл дэх сурвалжлагчийн мэдээлснээр, үндэстэн угсаатны харилцаа холбоог онцлох замаар БНАСАУ Өмнөд Солонгостой  хоёр талын харилцааг сайжруулахыг хүсэж байгаа нь илэрхий байна.

Гэхдээ улсынхаа талаарх Өмнөд Солонгосын байр суурийг Умард Солонгосын төлөөлөгчид шүүмжлэн гарч явснаар өчигдрийн хэлэлцээ зогсжээ. одоогоор талууд дараагийн уулзалтыг хэзээ хийхээ ч товлож чадаагүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан