Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Польшийн нээлттэй тэмцээнд Монгол Улсаас 12 бөх зодоглоно

Польш улсын Домброва Гурнича хотод Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан эрэгтэй чөлөөт бөхийн ХХIII дахь болон эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” уламжлалт олон улсын тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр  болно.  Эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 97, эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69, хоёр дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 86, 125, эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Саяхан Азербайжан улсын нийслэл Баку хотод болсон Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээнд оролцсон манай эмэгтэй бөхчүүд, тэрчлэн араас нь очих 4 бөх нэмэгдэн дээрх тэмцээнд барилдах юм. Үүнд 48 кг-ын жинд Э.Нарангэрэл, 53 кг Э.Даваачимэг, Э.Сумьяа, 55 кг-ын жинд П.Орхон, 58 кг-ын жинд Б.Шоовдор, 60 кг-ын жинд Т.Мөнхтуяа, С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд С.Батцэцэг, 69 кг-ын жинд Б.Одончимэг, 75 кг-ын жинд О.Бурмаа нар зодоглоно.  Өнгөрсөн жилийн тэмцээнээс эмэгтэй 48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 72 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар хүрэл медаль энгэртээ зүүж байжээ

“Poland Open” тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхчүүдийг алтан медаль, өргөмжлөл, гурван  мянган евро, хоёр, гуравдугаар байр эзлэсэн бөхчүүдийг мөнгө, хүрэл медаль өргөмжлөлөөр урмшуулах юм байна. Энэ тэмцээнд Азербайжан, АНУ, Англи, Беларусь, Болгар, Испани, Итали, Казахстан, Канад, Киргиз, Латви, Молдав, Монгол, ОХУ, Перу, Польш, Румын, Тунис, Турк, Словак, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Швейцар, Эстони, Япон зэрэг олон орны бөхчүүд зодоглохоор ирсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан