МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
МИАТ компанийн онгоц Ханеда нисэх буудалд буудаг боллоо
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Япон улсын нийслэл Токио хотын Ханеда олон улсын нисэх буудал руу энэ сарын 2-ны өдрөөс эхлэн нислэг үйлдэж эхэллээ.
“МИАТ” компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн аялал жуулчлалын оргил ачааллын улиралд Токио хот руу өдөр бүр нисэж байгаа бөгөөд мягмар, бямба гаригийн нислэгээ Ханеда олон улсын нисэх буудал руу үйлдэх юм байна. Ханеда олон улсын нисэх буудал нь Токио хотын төвөөс 17 километр бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ердөө 20-30 минут яваад хүрэх боломжтой. Мөн Ханеда нь Токиогоор дамжин тус улсын бусад хотууд руу явахад хамгийн тохиромжтой цэг юм байна. МИАТ компани өмнө нь Япон улсын Нарита, Осака олон улсын нисэх буудалд агаарын хөлгүүдээ газардуулдаг байсан бол Ханеда руу ийнхүү ниссэнээр нэг улсын гурван цэг руу нисэх болж байна. Манай улсын иргэний агаарын тээврийн түүхэнд нэг улсын гурван цэг руу нислэг үйлдэж байсан тохиолдол байхгүй бөгөөд МИАТ компани анхдагч болëîî.
Япон руу дэлхийн 80 гаруй улсын авиа компани нислэг үйлддэг бөгөөд 24 нь Ханеда ОУНБ-д газарддаг. Ханеда нь тус улсын хамгийн нэр хүндтэй ОУНБ бөгөөд авиакомпаниудын хувьд Ханедад газардах нь нэр төрийн хэрэг гэж үздэг юм байна.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани Ханеда ОУНБ-д газардах зөвшөөрлийг ийнхүү авсан нь манай улсын иргэний агаарын тээврийн нэр хүндийг өргөсөн явдал боллоо.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Япон улсын нийслэл Токио хотын Ханеда олон улсын нисэх буудал руу энэ сарын 2-ны өдрөөс эхлэн нислэг үйлдэж эхэллээ. “МИАТ” компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн аялал жуулчлалын оргил ачааллын улиралд Токио хот руу өдөр бүр нисэж байгаа бөгөөд мягмар, бямба гаригийн нислэгээ Ханеда олон улсын нисэх буудал руу үйлдэх юм байна. Ханеда олон улсын нисэх буудал нь Токио хотын төвөөс 17 километр бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ердөө 20-30 минут яваад хүрэх боломжтой. Мөн Ханеда нь Токиогоор дамжин тус улсын бусад хотууд руу явахад хамгийн тохиромжтой цэг юм байна. МИАТ компани өмнө нь Япон улсын Нарита, Осака олон улсын нисэх буудалд агаарын хөлгүүдээ газардуулдаг байсан бол Ханеда руу ийнхүү ниссэнээр нэг улсын гурван цэг руу нисэх болж байна. Манай улсын иргэний агаарын тээврийн түүхэнд нэг улсын гурван цэг руу нислэг үйлдэж байсан тохиолдол байхгүй бөгөөд МИАТ компани анхдагч болëîî.
Япон руу дэлхийн 80 гаруй улсын авиа компани нислэг үйлддэг бөгөөд 24 нь Ханеда ОУНБ-д газарддаг. Ханеда нь тус улсын хамгийн нэр хүндтэй ОУНБ бөгөөд авиакомпаниудын хувьд Ханедад газардах нь нэр төрийн хэрэг гэж үздэг юм байна.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани Ханеда ОУНБ-д газардах зөвшөөрлийг ийнхүү авсан нь манай улсын иргэний агаарын тээврийн нэр хүндийг өргөсөн явдал боллоо.
0 Сэтгэгдэл
























