НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Б.Мөнгөнтуул дөрөвдүгээр байр эзэллээ
Норвеги улсын Тромсо хотноо Дэлхийн шатрын 41-р олимпиад хагас сар үргэлжилж өндөрлөлөө.
Тэмцээнд 177 орны шатарчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдсөн юм. Багийн төрлөөр явагддаг шатрын хамгийн том тэмцээн швейцарь системээр 11 өрөг өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын баг 19 оноотой түрүүлж, Унгар, Энэтхэгийн баг 17 оноогоор удааллаа.
Харин их мастер Д.Шаравдорж дасгалжуулагчтай Баянхонгор, Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Зууны шатар клубын тамирчин их мастер Ц.Батчулуун, Завхан аймаг, Баянгол дүүргийн тамирчин их мастер Б.Хатанбаатар, Хангарьд спорт клубын тамирчин Олон улсын мастер Н.Баттулга, Өвөрхангай аймаг, Үндэсний шигшээ баг, Шунхлай группын тамирчин их мастер Б.Гүндаваа, Өвөрхангай аймгийн тамирчин Олон улсын мастер Г.Мөнхгал нарыг эгнээндээ нэгтгэсэн Монгол Улсын баг тамирчид 6 хожин, 5 хожигдож 12 оноогоор 177 багаас 69-р байр эзэллээ.
Монголын шатрын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, спортын мастер Ч. Чулуунбаатараар удирдуулсан Завхан аймаг, Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Олон улсын мастер эрэгтэй, их мастер Б.Мөнгөнтуул, Үндэсний шигшээ баг, Мончесс клуб, Сүлд спорт хорооны тамирчин их мастер Т.Батчимэг, Ховд аймаг, Нью Прогресс группын тамирчин спортын мастер Б.Баярмаа, Говь-Алтай аймаг, Хан Алтай шатрын клубын тамирчин ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн, Архангай аймаг, Мобиком корпорацийн тамирчин Олон улсын мастер Б.Анхчимэг нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй шигшээ баг 7 хожин, 1 тэнцэж, 3 хожигдон 15 оноогоор 136 багаас 16-р байр эзэллээ.
Уг ангилалд ОХУ-ын баг тамирчид 20 оноогоор түрүүлж, БНХАУ, Украйны баг 18 оноотой медалийн эзэд боллоо.
Нэгдүгээр ширээнд өрсөлдсөн Б.Мөнгөнтуул 10 өргөөс 8 хожин, 2 тэнцэж дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Түүний ширээнд орон орны шилдгүүд, дэлхийн топууд өрсөлдөж Гүржийн их мастер эрэгтэй Н.Дзагнидзе түрүүлж, БНХАУ-ын Дэлхийн аварга Хоу Ифань удаалж, Шведийн их мастер П.Крамлинг хүрэл медаль хүртлээ.
Дашрамд сонирхуулахад, манай улсын эмэгтэй шигшээ баг 1990 онд Нови Садын 29-р олимпиадад 66 багаас 13-т, 2008 онд Дрездений 38-р олимпиадад 111 багаас 17-р байрт шалгарч байжээ.
Норвеги улсын Тромсо хотноо Дэлхийн шатрын 41-р олимпиад хагас сар үргэлжилж өндөрлөлөө.Тэмцээнд 177 орны шатарчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдсөн юм. Багийн төрлөөр явагддаг шатрын хамгийн том тэмцээн швейцарь системээр 11 өрөг өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын баг 19 оноотой түрүүлж, Унгар, Энэтхэгийн баг 17 оноогоор удааллаа.

0 Сэтгэгдэл