Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ратко Младичийг шүүх ажиллагаа эхэллээ
Боснийн Сербийн армийн командлагч асан генерал Ратко Младичийг шүүх ажиллагаа эхэллээ. Дайны хэргээр тэр дундаа 11 зүйл ангиар шүүгдэж буй Р.Младичийг яллах ажиллагаа 1995 онд үйлдсэн Сребреницагийн хядлага дээр төвлөрч байгаа юм. Боснийн лалын шашинт 7000 гаруй хүүхэд залуусыг  бөөнөөр нь хөнөөсөн энэ хядлагыг зохион байгуулсан гол хүн нь Р.Младич гэж Гаагийн прокурор буруутгаж байгаа юм. Боснийн дайны үеэр Сербийн дайчид Голландын энхийг хамгаалагчдын хамгаалалттайгаар Босниг орхиж чадсан ч босниак буюу Боснийн лалын шашинт эрчүүд хамгаалалтаас гадуур үлдэж, бөөнөөрөө амь насаа алдсан юм. Тэднийг бүгдийг нь буудаж хөнөөгөөд, булдозероор газартай тэгшлэн булшилсан байсныг хожим нь олж, шарилыг нь тус тусад нь оршуулсан билээ.
Үүнээс гадна Сараево хотыг 44 сарын турш бүслэн хаасны улмаас нас барсан 10 мянган хүний хэрэгт ч Р.Младичийг холбогдуулан шүүж байна. Гэхдээ 70 настай сэжигтэн Р.Младич өөрөө энэ бүх хэргийг утгагүй зүйл хэмээн үзэж, өөрийгөө буруугүй гэж мэдүүлж буй. Тэрээр хэдэн арван жил хууль шүүхээс оргож зугтсаны эцэст өнгөрсөн онд баригдаж, Олон улсын эрүүгийн шүүхэд дуудагдсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан