Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Берлиний шинэ нисэх буудлыг ирэх он хүртэл хүлээх нь
Берлин рүү ирж, очих зорчигчид 2012 онд багтааж шинэ, тохь тухтай нисэх буудлаар үйлчлүүлнэ гэсэн нь талаар болсон бололтой. Германы томоохон хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Берлиний олон улсын нисэх буудал ирэх сарын 3-нд нээлтээ хийх ёстой байсан ч галын аюулгүй байдлын систем нь шаардлага хангахгүй байгаагаас ирэх он хүртэл хойшлоход хүрчээ. Ганцхан үүгээр зогсохгүй ачаа тээш хадгалж зохицуулах хэсэг нь хангалттай том биш байгаа учир өргөжүүлэн томсгох шаардлагатай байгаа аж. Энэ мэт шаардлага хангахгүй байгаа зүйлүүдээ засч янзлахад бараг хагас жилийн хугацаа шаардагдах аж.
2,5 тэрбум еврогоор босгосон орчин үеийн, шинэ нисэх буудлыг хүлээж ядаж байсан Германы агаарын тээврийн компаниуд энэ мэдээнд тун сэтгэл дундуур байгаа гэнэ. Ялангуяа Берлиний нисэх буудлын гол үйлчлүүлэгч “Air Berlin”, “Lufthansa”, “Easy Jet” гэсэн гурван том компанийн хувьд нислэг хойшилж хүлээхгүй том талбайтай, орчин үеийн нисэх буудал нэн даруй хэрэгтэй байгаа аж. Тийм ч учраас нисэх буудлын нээлт хэрэв хойшлохоор бол эдгээр компанид нөхөн төлбөр өгөхөд хүрэх юм байна. Тэдний нөхөн төлбөрийг тооцохгүйгээр зөвхөн нисэх буудал ашиглалтад ороогүйн улмаас амсах алдагдлыг нь тооцоход сард 15 сая еврогоор хэмжигдэх гэнэ.
Хэрэв нисэх буудал төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орсон бол “Lufthansa” компани зогсолтгүй 38, “Air Berlin” 70 нислэг үйлчлүүлэгчдэдээ санал болгохоор зэхэж байсан бөгөөд Манчестр, Бирмингам, Женев зэрэг шинэ чиглэлүүд ч нэмэхээр бэлтгэж байжээ.
2006 оноос баригдаж эхэлсэн нисэх буудлын нээлт хойшилсон нь анхны удаа биш юм. Хамгийн анхны төлөвлөгөөгөөр бол өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад орох ёстой байв. 1470 га газар буюу 2000 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх нутаг дэвсгэрийг эзэлж буй нисэх буудлыг орчин үеийн баухаус стилиэр архитектурыг нь гаргажээ. Анхны тооцоогоор уг нисэх буудал жилдээ 27 сая зорчигч хүлээн авна гэж байсан бол сүүлийн үеийн мэдээгээр 45 саяд хүрэх мэдээ байна.
Берлин рүү ирж, очих зорчигчид 2012 онд багтааж шинэ, тохь тухтай нисэх буудлаар үйлчлүүлнэ гэсэн нь талаар болсон бололтой. Германы томоохон хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Берлиний олон улсын нисэх буудал ирэх сарын 3-нд нээлтээ хийх ёстой байсан ч галын аюулгүй байдлын систем нь шаардлага хангахгүй байгаагаас ирэх он хүртэл хойшлоход хүрчээ. Ганцхан үүгээр зогсохгүй ачаа тээш хадгалж зохицуулах хэсэг нь хангалттай том биш байгаа учир өргөжүүлэн томсгох шаардлагатай байгаа аж. Энэ мэт шаардлага хангахгүй байгаа зүйлүүдээ засч янзлахад бараг хагас жилийн хугацаа шаардагдах аж. 2,5 тэрбум еврогоор босгосон орчин үеийн, шинэ нисэх буудлыг хүлээж ядаж байсан Германы агаарын тээврийн компаниуд энэ мэдээнд тун сэтгэл дундуур байгаа гэнэ. Ялангуяа Берлиний нисэх буудлын гол үйлчлүүлэгч “Air Berlin”, “Lufthansa”, “Easy Jet” гэсэн гурван том компанийн хувьд нислэг хойшилж хүлээхгүй том талбайтай, орчин үеийн нисэх буудал нэн даруй хэрэгтэй байгаа аж. Тийм ч учраас нисэх буудлын нээлт хэрэв хойшлохоор бол эдгээр компанид нөхөн төлбөр өгөхөд хүрэх юм байна. Тэдний нөхөн төлбөрийг тооцохгүйгээр зөвхөн нисэх буудал ашиглалтад ороогүйн улмаас амсах алдагдлыг нь тооцоход сард 15 сая еврогоор хэмжигдэх гэнэ.
Хэрэв нисэх буудал төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орсон бол “Lufthansa” компани зогсолтгүй 38, “Air Berlin” 70 нислэг үйлчлүүлэгчдэдээ санал болгохоор зэхэж байсан бөгөөд Манчестр, Бирмингам, Женев зэрэг шинэ чиглэлүүд ч нэмэхээр бэлтгэж байжээ.

2006 оноос баригдаж эхэлсэн нисэх буудлын нээлт хойшилсон нь анхны удаа биш юм. Хамгийн анхны төлөвлөгөөгөөр бол өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад орох ёстой байв. 1470 га газар буюу 2000 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх нутаг дэвсгэрийг эзэлж буй нисэх буудлыг орчин үеийн баухаус стилиэр архитектурыг нь гаргажээ. Анхны тооцоогоор уг нисэх буудал жилдээ 27 сая зорчигч хүлээн авна гэж байсан бол сүүлийн үеийн мэдээгээр 45 саяд хүрэх мэдээ байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























