Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Олон улсын оюутны спортын холбооны хурал Улаанбаатар хотноо болно
Монголд анх удаагаа дэлхийн спортын томоохон байгууллагын нэг болох Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/ өөрийн Удирдах зөвлөлийн хурлаа нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 26-28-нд Блю Скай зочид буудлын цогцолборт зохион байгуулах гэж байна.

Хуралд оролцохоор ОУОСХ-ны ерөнхийлөгч, Францын иргэн К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд Ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, Их Британий иргэн А.Одел, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нарын хүндэт зочид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм.

Тус холбоо нь 1949 онд байгуулагдаж, дэлхийн 167 орныг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад” наадмыг 1959 оноос хойш зохион байгуулан 200 орчим орны 12,500 оюутан залуучуудыг оролцуулдаг, оюутны ДАШТ-ийг 2 жилд нэг удаа спортын 30 төрлөөр явуулан 100 орны 6000 оюутан тамирчдыг хамруулдаг олон улсын спортын нөлөө бүхий том байгууллага юм. ОУОСХ-ны төв нь Швейцарийн Лозаннь, Бельгийн Брюссель хотноо тус тус байрладаг.

ОУОСХ-нд Монголын Оюутны спортын холбоо улсаа төлөөлөн гишүүнээр ажилладаг бөгөөд Монгол Улсын иргэн Д.Баясгалан 2003 оноос тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн, 2007 оноос хойш 8 дахь жилдээ ОУОСХ-ны Ерөнхий санхүүч бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Монголын оюутан залуучууд 1965 оны Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн оюутны спортын IV дүгээр Универсиадад наадмаас эхлэн баг тамирчдаа оролцуулснаас хойш 50 жилийн хугацаанд энэ 2 байгууллага харилцан, хамтран ажиллажээ. Монголын оюутан тамирчид одоогоор дэлхийн оюутны спортын зуны 18, өвлийн 11 Универсиад наадам, оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жил бүр 5-10 төрөлд баг тамирчдаа тогтмол амжилттай оролцуулж байна. Ийнхүү Универсиад наадмаас Монголчууд алт 9, мөнгө 13, хүрэл 23 нийт 45 медаль, оюутны ДАШТ-ээс алт 21, мөнгө 10, хүрэл 28 нийтдээ 59 медаль хүртээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан