Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Жүдочид Дэлхийн аваргыг зорив

Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд өрсөлдөх Монголын жүдочдын түрүүч ОХУ-ыг зорилоо.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 25-нд ОХУ-ын Челябинск хотод эхэлнэ. Наймдугаар 31 хүртэл үргэлжлэх 36 дахь удаагийн тэмцээнд 120 орны 800 гаруй жүдоч өрсөлдөх аж. Манай улсаас Челябинск дэвжээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч зодоглоно.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн түрүүч болох тамирчин Д.Амартүвшин, Г.Болдбаатар /60 кг/, Д.Төмөрхүлэг, А.Батсуурь /66 кг/, М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг /эм, 48 кг/, М.Бундмаа, А.Цолмон /эм, 52 кг/, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, эмч П.Бат-Очир нар өнөөдөр эх орноосоо мордлоо.

Харин ирэх ням гаригт буюу наймдугаар сарын 24-нд дасгалжуулагч Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, тамирчин Х.Цагаанбаатар, С.Ням-Очир /Хоёул 73 кг/, Д.Сумьяа /Эм, 57 кг/, Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид /эм, 63 кг/, Н.Түвшинбаяр /Эр -100 кг/ нар Челябинскийг зорих бол наймдугаар сарын 26-нд дасгалжуулагч Г.Дашдаваа, тамирчин О.Ууганбаатар /81 кг/, Л.Отгонбаатар /90 кг/, Ц.Наранжаргал /Эм 70 кг/, Б.Мөнхтуяа /Эм -78 кг/ нар болон багийн тэмцээнд өрсөлдөх Н.Дагвасүрэн /81 кг/, Б.Тэмүүлэн /90 кг/, Н.Батсуурь /90 кг/ нар ОХУ руу хөдлөх юм байна. Жүдо бөхийн ДАШТ-ийг C1, ETV, TV5, Sport box телевизээр шууд дамжуулна.

ДАШТ-Д ӨРСӨЛДӨХ ЖҮДО БӨХИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД:

 ЭРЭГТЭЙ:

60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар
66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь
73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
81 кг: О.Ууганбаатар
90 кг: Л.Отгонбаатар
-100 кг: Н.Түвшинбаяр

ЭМЭГТЭЙ:

48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
52 кг: М.Бундмаа, А.Цолмон
57 кг: Д.Сумьяа
63 кг: Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид
70 кг: Ц.Наранжаргал
-78 кг: Б.Мөнхтуяа

 БАГИЙН ДАШТ-д ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

 ЭРЭГТЭЙ:

66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь
73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Г.Одбаяр
81 кг: О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн
90 кг: Л.Отгонбаатар
+90 Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн, Н.Батсуурь

ЭМЭГТЭЙ:

52 кг: М.Бундмаа, А.Цолмон,
57 кг: Д.Сумьяа
63 кг: Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид
70 кг: Ц.Наранжаргал
+70 кг: Б.Мөнхтуяа

ДАШТ-ийн ХУВААРЬ:

08.25 - Эрэгтэй -60 кг. Эмэгтэйчүүдийн -48 кг.
08.26 - Эрэгтэй -66 кг. Эмэгтэйчүүдийн -52 кг.
08.27 - Эрэгтэй -73 кг. Эмэгтэйчүүдийн -57 кг.
08.28 - Эрэгтэй -81 кг. Эмэгтэйчүүдийн -63 кг.
08.29 - Эрэгтэй -90 кг. Эмэгтэйчүүдийн -70, -78 кг.
08.30 - Эрэгтэй -100 + 100 кг. Эмэгтэйчүүдийн +78 кг.
08.31 - Багийн тэмцээн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан