Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Г.Болдбаатар ДАШТ-ийн эхний тойрогт гоц мөргөлөө
ОХУ-ын Челябинск хотноо эхэлж байгаа жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-д хүчээ сорин барилдах ОУХМ Г.Болдбаатар эхний тойрогтоо гоц мөргөжээ.
2014 оны ДАШТ-ийн эмэгтэй 48 кг, эрэгтэй 60 кг-д хурд, хүч, ур чадвараа сорих жүдочдын сугалааг энэ өдөр явуулснаар Дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогтоо БНХАУ-ын тамирчин Шие Шишитэй барилдах бол ОУХМ Г.Отгонцэцэг ОХУ-ын жүдоч Ирина Долговатай таарсан байна. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдах ОУХМ Д.Амартүвшин Францын тамирчин М.Софианитай хүч сорихоор болжээ.
Өнөөдөр эхэлсэн 36 дахь удаагийн ДАШТ-д 120 орны 800 гаруй жүдоч өрсөлдөх бөгөөд энэ сарын 31 хүртэл үргэлжилж шилдгүүдээ тодруулна. Челябинскийн дэвжээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч хүч сорих юм. Энэ удаагийн ДАШТ-ийг ETV, C1, TV5, Sport box телевизээр шууд дамжуулан үзүүлнэ.
ОХУ-ын Челябинск хотноо эхэлж байгаа жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-д хүчээ сорин барилдах ОУХМ Г.Болдбаатар эхний тойрогтоо гоц мөргөжээ.2014 оны ДАШТ-ийн эмэгтэй 48 кг, эрэгтэй 60 кг-д хурд, хүч, ур чадвараа сорих жүдочдын сугалааг энэ өдөр явуулснаар Дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогтоо БНХАУ-ын тамирчин Шие Шишитэй барилдах бол ОУХМ Г.Отгонцэцэг ОХУ-ын жүдоч Ирина Долговатай таарсан байна. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдах ОУХМ Д.Амартүвшин Францын тамирчин М.Софианитай хүч сорихоор болжээ.
Өнөөдөр эхэлсэн 36 дахь удаагийн ДАШТ-д 120 орны 800 гаруй жүдоч өрсөлдөх бөгөөд энэ сарын 31 хүртэл үргэлжилж шилдгүүдээ тодруулна. Челябинскийн дэвжээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч хүч сорих юм. Энэ удаагийн ДАШТ-ийг ETV, C1, TV5, Sport box телевизээр шууд дамжуулан үзүүлнэ.
0 Сэтгэгдэл
























