Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Г.Болдбаатар жүдогийн дэлхийн аварга боллоо
ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д болж буй жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртлээ.  Тус жинд 61 жүдоч өрсөлдөж, хүчээ сорьсноос Г.Болдбаатар шигшээ барилдаанд эзэн орны тамирчин Беслан Мудрановыг нэг торгуулийн илүүгээр ялж, дэлхийн аварга болсон нь энэ.

60 кг-ын жинд D хэсгийг тэргүүлэн барилдсан ОУХМ Г.Болдбаатар эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг, удаах барилдаанд Тайванийг бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр /3-2/ ялалт байгуулснаар алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтай барилдаж нэг торгуулийн зөрүүгээр /1-0/ ялж, ОХУ-ын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ.

Эхний өдөр эрчүүдийн 60 кг болон эмэгтэйчүүдийн 48 кг-ын барилдаан болж өнгөрлөө. Эрчүүдийн 60 кг-д өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт гавьяат тамирчин Д.Амартүвшин зодоглож, С хэсэгт 2010 оны Европ тивийн жүдо бөхийн аварга, Францын тамирчин Милу Софьянтай таарсан ч харамсалтайгаар ялагдаж, тэмцээнийг өндөрлүүлсэн.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн А хэсэгт дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг БНХАУ-ын тамирчин, тивийн нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл медальт Шье Шишитэй учраа таарч, ялсан ч дараагийн барилдаанд Японы Кондо Амид юко үнэлгээгээр ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Энэ жингийн D хэсэгт Г.Отгонцэцэг ОХУ-ын Ирина Долговатай дэлхийн аваргын татамид барилдаж, нэмэлт цагийн 1:37 секундэд вазари үнэлгээ авснаар эхний ялалтаа авсан ч, дараагийн тойрогт Кубын тамирчин Местре Альварез Даяаристай таарч ялагдсан.
2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-д өрсөлдсөн Г.Отгонцэцэг шөвгийн 32-т, гавьяат тамирчин М.Уранцэцэг шөвгийн 16-д шалгарсан амжилтыг үзүүллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан