МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
Манай улс 410 мянган тонн улаан буудай хурааж авна
Энэ намар хурааж авах ургацын урьдчилсан дүн гарлаа. Ингээд 466 мянган тонн үр тариа хурааж хурааж авах тооцоо хийжээ. Уг үр тарианы 439 мянган тонн нь улаан буудай юм. Үүнийг цэвэрлэж гурил үйлдвэрлэхэд бэлэн болгоход 410 мянган тонн болно. Тэгээд 50 тонныг нь ирэх оны тариалалтын үр болгож хадгалана. Мөн тэжээлд 20, спитрын үйлдвэрлэлд 10 мянган тонныг нь ашиглах болжээ. Үлдсэнийг нь ТЭДС болон гурлын үйлдвэрүүд авна.
Зуншлага сайхан байсан тул үр тарианы ургац сайн, болц нь сүүлийн жилүүдийнхээс 14 хоногоор түрүүнд байгаа юм. Нөгөө талаар улаан буудайн чанар, цавуулаг нь өндөр байгаа аж. Нэг га талбайгаас 15.2 центнер улаан буудай хурааж авах аж. ҮХААЯ, ЭМЯ-наас хийсэн судалгаагаар манай улс жилд 230 мянган тонн гурил хэрэглэх тооцоо гарсан байдаг. Ийм хэмжээний гурил үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаан буудай шаардлагатай. Тэгэхээр цаг агаарын бэрхшээл тулгарахгүй л бол гурлын хэрэгцээгээ бүрэн хангах ургац хураан авна гэсэн үг. Одоогоор улаан буудай хураах ажил Дархан-Уул аймгийн Хонгор сумаас эхлээд байна. тус суманд тариалсан ургац бүрэн болсон байна. Үүнээс гадна Сэлэнгэ, Төв аймгийн зарим аж ахуйн нэгж ангилан хадаж ургацаа хурааж эхэлжээ.
Төмс хүнсний ногоо хураах ажил бас ундарч буй юм. Энэ намар 154 мянган тонн төмс, 100 мянган тонн хүнсний ногоо, 47 мянган тонн тосны ургамал, 41 мянган тонн тэжээл хурааж авах тооцоо хийв. Ус цаг уур орчны шинжилгээний хүлээнгээс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын сүүлч, ирэх сарын аравдаар хөрсөн дээр цочир хүйтрэх аж. Иймд тариаланчид ургацаа хамгаалах талаар арга хэмжээ авах шаардлагатай хэмээн анхааруулж буй юм. Цаг агаарын эрс байдлаас шалтгаалж Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт 2859 га талбайн ургац мөндөрт цохиулжээ. ТЭДС нэг тонн улаан буудайг 460 мянган төгрөгөөр худалдан авахаар тогтлоо. Мөн тариаланчдад улсад тушаасан нэг тонн улаан буудай тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгоно.
Энэ намар хурааж авах ургацын урьдчилсан дүн гарлаа. Ингээд 466 мянган тонн үр тариа хурааж хурааж авах тооцоо хийжээ. Уг үр тарианы 439 мянган тонн нь улаан буудай юм. Үүнийг цэвэрлэж гурил үйлдвэрлэхэд бэлэн болгоход 410 мянган тонн болно. Тэгээд 50 тонныг нь ирэх оны тариалалтын үр болгож хадгалана. Мөн тэжээлд 20, спитрын үйлдвэрлэлд 10 мянган тонныг нь ашиглах болжээ. Үлдсэнийг нь ТЭДС болон гурлын үйлдвэрүүд авна. Зуншлага сайхан байсан тул үр тарианы ургац сайн, болц нь сүүлийн жилүүдийнхээс 14 хоногоор түрүүнд байгаа юм. Нөгөө талаар улаан буудайн чанар, цавуулаг нь өндөр байгаа аж. Нэг га талбайгаас 15.2 центнер улаан буудай хурааж авах аж. ҮХААЯ, ЭМЯ-наас хийсэн судалгаагаар манай улс жилд 230 мянган тонн гурил хэрэглэх тооцоо гарсан байдаг. Ийм хэмжээний гурил үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаан буудай шаардлагатай. Тэгэхээр цаг агаарын бэрхшээл тулгарахгүй л бол гурлын хэрэгцээгээ бүрэн хангах ургац хураан авна гэсэн үг. Одоогоор улаан буудай хураах ажил Дархан-Уул аймгийн Хонгор сумаас эхлээд байна. тус суманд тариалсан ургац бүрэн болсон байна. Үүнээс гадна Сэлэнгэ, Төв аймгийн зарим аж ахуйн нэгж ангилан хадаж ургацаа хурааж эхэлжээ.

0 Сэтгэгдэл