МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
Маса Игата: Хөрөнгө оруулагчид Монголын хөдөө аж ахуйн салбарыг сонирхож байна
“Инвест Монголиа-2014” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулагч “Фронтиер конференс” ХХК-ийн захирал Маса Игатагаас гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд орж ирэх сонирхол ямар байгаа талаар тодруулсан юм.

-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын эдийн засгийг өнөөдөр хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Хөрөнгө оруулагчид энэ жил Монголын эдийн засаг унасан тул хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж, үр өгөөжгүй байх болов уу гэж дүгнэж байна. Тухайлбал, Монголын эдийн засаг энэ оны эхний хагас жилд таван хувиар л өссөн байсан.
Сүүлийн хагас жилд бараг өсөхгүй гэсэн төсөөлөл бий. Гэвч ирэх жилээс эдийн засаг сайжрах байх гэж найдаж байгаа. Сайжирвал хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт энэ онд багтаж шийдэгдвэл Монголын эдийн засаг хямралаас гарч хөл дээрээ босоод ирэх байх. Гэтэл энэ асуудлаа шийдэхгүй Хятадаас мөнгө гуйж, эдийн засгаа сэргээх найдвар тавьж буй юм. Энэ бол буруу. Дотоодын томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтаа л нэн яаралтай шийдэж байж амжилтад хүрнэ.
-Жил бүр хөрөнгө оруулагчдын ийм чуулган зохион байгуулж байна. Үүний бодит үр дүн хэрхэн хөрсөнд бууж байна вэ. Ер нь, энэ чуулганы нөлөөгөөр хэдий хэмжээний хөрөнгө оруулалт Монголд орж ирсэн гэж та үзэж байна вэ?
-Хөрөнгө оруулалт бол яг гэрлэлт шиг зүйл. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийлээ гээд эдийн засаг төдөн хувиар өслөө гэж бид тооцож чадахгүй. Бид Монголыг гадаадын хөрөнгө оруулагчидтай холбох үүрэгтэй ажиллаж байна. Энэ хурлаас гарсан үр дүнг бодитоор тооцох аргагүй юм.
-Манай улсын эдийн засгийн аль салбарыг хөрөнгө оруулагчид илүүтэй сонирхож байна вэ?
-Урд нь ашигт малтмалын үнэ өсч ирсэн 2011 он хүртэл уул уурхайн салбарыг хөрөнгө оруулагчид илүү их сонирхож байсан. Ингээд зөвхөн уул уурхайг сонирхоод алдагдал хүлээсэн хөрөнгө оруулагч олон бий. Иймд өнөөдөр эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгийн зах зээл зэргийг хамгийн их сонирхож байгаа юм. Нэг ёсондоо Монголд хөрөнгө оруулах салбар нь өргөжин тэлж байна гэсэн үг. Хөдөө аж ахуйн салбарыг аваад үзвэл Монголд түүхий эд нь бий. Үүнийгээ боловсруулж ашиглаад брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Гэвч энэ түүхий эдээ ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод гаргахад цаг хугацаа нэлээд шаардана. Энэ жилээс эхлээд хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхол илт давамгайлж байна. Ирэх 5-10 жилд хөдөө аж ахуйн салбарт нэлээд хөрөнгө оруулалт орж ирж хөгжих дүр зураг ажиглагдаж байгаа юм.
-Сүүлийн жилүүдэд япончууд Монголыг их сонирхдог болсон. Одоогоор Японоос хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирээд байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Японд айлчлахдаа 600 гаруй хөрөнгө оруулагчтай уулзалт хийсэн. Үүний үр дүн болон хууль эрх зүйн орчин сайжирсан тул хөрөнгө оруулалт нэмэгдэх байх. Одоогоор томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хараахан орж ирээгүй байна.

0 Сэтгэгдэл