МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
Германы банк тусламж үзүүлэх боломжтой гэдгээ мэдэгдэв
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны Төв Ази, Зүүн Ази, Лаосыг хариуцсан хэлтсийн дэд дарга хатагтай Кристин Ди Бэррос Сэйдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Кристин Ди Бэррос Сэйд хэлэхдээ, Монгол Улсын Эрчим хүчний салбарт олон жил хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Германы Сэргээн босголт зээлийн банк Монгол Улсын эрчим хүчний салбарт 60 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн. 30 сая еврог нэмж хөрөнгө оруулахаар өнгрсөн онд амласан. Цаашид бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байвал нэмж тусламж үзүүлэх бүрэн боломжтой” гэв.
ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Германы Сэргээн босголт зээлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх 1,2 төсөл, Дарханы ДЦС-ын шинэчлэлийн төсөл амжилттай хэрэгжиж буйг дурдаад дээрх төслүүдэд шаардах нэмэлт хөрөнгө оруулалтын талаар санал солилцлоо.Тэрээр 30 сая еврогийн зээлийн хөрөнгө оруулалтаар ЭХЯ-ны зүгээс одоо хэрэгжиж буй 2 төслөөс гадна Эрдэнэтийн ДЦС-ыг шинэчлэлт, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам болон нар, салхины эх үүсвэрийг ашиглахад зарцуулах талаар санал болгов.
Уулзалтын төгсгөлд хатагтай Кристин Ди Бэррос Сэйд дээр дурдсан төсөл хөтөлбөрт монголын талаас оруулах хөрөнгө оруулалтын талаар онцгой анхаарахыг сануулж, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж өөр олон төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
sanaa zovmoor möngö zeelj avaad hedhen hun n idchihdeg biz de
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны Төв Ази, Зүүн Ази, Лаосыг хариуцсан хэлтсийн дэд дарга хатагтай Кристин Ди Бэррос Сэйдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Кристин Ди Бэррос Сэйд хэлэхдээ, Монгол Улсын Эрчим хүчний салбарт олон жил хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Германы Сэргээн босголт зээлийн банк Монгол Улсын эрчим хүчний салбарт 60 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн. 30 сая еврог нэмж хөрөнгө оруулахаар өнгрсөн онд амласан. Цаашид бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байвал нэмж тусламж үзүүлэх бүрэн боломжтой” гэв.
ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Германы Сэргээн босголт зээлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх 1,2 төсөл, Дарханы ДЦС-ын шинэчлэлийн төсөл амжилттай хэрэгжиж буйг дурдаад дээрх төслүүдэд шаардах нэмэлт хөрөнгө оруулалтын талаар санал солилцлоо.Тэрээр 30 сая еврогийн зээлийн хөрөнгө оруулалтаар ЭХЯ-ны зүгээс одоо хэрэгжиж буй 2 төслөөс гадна Эрдэнэтийн ДЦС-ыг шинэчлэлт, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам болон нар, салхины эх үүсвэрийг ашиглахад зарцуулах талаар санал болгов.
Уулзалтын төгсгөлд хатагтай Кристин Ди Бэррос Сэйд дээр дурдсан төсөл хөтөлбөрт монголын талаас оруулах хөрөнгө оруулалтын талаар онцгой анхаарахыг сануулж, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж өөр олон төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
2014.09.06
























