Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хийн урт бууны төрөлд ДАШТ-д 21-дүгээр байр эзэллээ

Дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн даваа гарагт Испани улсын Гранада хотод эхлэж хийн урт бууны дасгалд манай эрэгтэй тамирчид 21-р байр эзэлжээ.

51 дэх удаагийн тус тэмцээнд 100 гаруй орны 2027 буудагч 55 дасгалд цэц мэргэнээ сорьж байгаа бөгөөд 2016 оны Рио де Жанейрогийн зуны олимпийн наадамд оролцох 64 эрх олгох юм. Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Монголын буудлага спортын холбооны хүндэт ерөнхийлөгч В.Отгондэмбэрэл, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа, багийн  дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ С.Адилбиш нар ажиллаж байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй 12 буудагч насанд хүрэгчдийн 10 дасгалд, СМ Б.Буянбаатар ахлагчтай гар бууны гурван тамирчин залуучуудын дөрвөн дасгалд өрсөлдөнө.

Өчигдөр хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар нар буудсан юм. Энэ дасгалд нийт 116 буудагч оролцжээ. Манай тамирчдын хувьд ОУХМ Н.Баяраа 620,7 оноогоор 48-р байрт, Х.Бямбабаатар 619,5 оноогоор 61-р байрт, Б.Бишрэл 614,5 оноогоор 82-р байрт шалгарсан байна.

Хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд Хятадын залуу буудагч Ван Хаоран үндсэн буудлагандаа 632,1 оноо авч дэлхийн залуучуудын рекорд тогтоосон бол финалд 207,9 оноо авч дэлхийн аваргад анх удаа түрүүллээ. Энэ жил 18 настай тэрбээр, Ази тив, Дэлхийн цом, Дэлхийн цомын финал, Залуучуудын олимп “Наньжин-2014” наадмын аварга юм. Харин мөнгөн медалийг ОХУ-ын буудагч Европ болон дэлхийн цомын аварга, дэлхийн рекордч, 25 настай Назар Лоугинец, хүрэл медалийг Беларусийн буудагч дэлхийн цомын мөнгөн медальт 40 настай Виталий Бубнович нар тус тус хүртжээ. Багийн дүнгээр нийт 29 багаас Хятадын баг 1886,5 оноогоор дэлхийн дээд амжилт шинэчлэн тэргүүлсэн бол Оросын баг 1880,5 оноогоор, Беларусийн баг 1874,0 оноогоор эхний байруудад шалгарлаа. Манай багийн хувьд 1854,7 оноогоор 21-р байрт шалгарсан байна.

Өнөөдөр манай 10 тамирчин дэлхийн дэвжээнд гарна. Тухайлбал, 25 метрийн спорт гар бууны дасгалд МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар тогтоол 30 сумаа буудна. Тэмцээн Улаанбаатарын цагаар 15.00-19.30 цагт болох юм. Харин энэ дасгалд өрсөлдөх тамирчид маргааш хурдан 30 сумаа буудсанаар нэгдсэн дүн гарч, финалд дахин буудна. Харин 10 метрийн хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ О.Янжинлхам, Ч.Нарантуяа,Г.Нандинзаяа нар буудна. /Тэмцээн 18.00-20.35 цагт  үргэлжилнэ. шигшээ буудлага 22 цагт/ Мөн 50 метрийн сонгомол гар бууны эрэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Э.Даваахүү буудах бол /Тэмцээн 17.15-18.45 цагт дуусна.  Финал 20 цагаас эхэлнэ/ 50 метрийн сонгомол гар бууны залуучуудын дасгалд СМ Б.Буянбаатар, Ш.Буянзаяа, О.Төгөлдөр нар буудна. /Тэмцээн 15.00-16.30 цагт дуусна. Финал 18 цагаас эхэлнэ/

ДАШТ-ий үеэр Олон улсын буудлагын холбооны тамирчдын зөвлөлийн гишүүдийн сонгууль болно. Манай улсаас Бээжингийн олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмааг нэр дэвшүүлжээ. Энэхүү сонгуулийн дүн энэ сарын 19-нд гарах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан