Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо
Узбекийн Ташкент хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнд манай улсын шигшээ багийнхан амжилттай оролцож байна. Тэмцээний эхний хоёр өдөр манай эрэгтэй багийнхан хос хүрэл медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулсан бол гурав дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүд маань алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Эмэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан С.Цэрэнчимэд Азербайжаны бөх Юлияг 12:3-аар ялж дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. Ийнхүү Монголын чөлөөт бөхийнхөн дэлхийгээс тав дахь алтан медалиа хүртлээ. Өдгөө 19 настай С.Цэрэнчимэд 2006 оноос эхлэн “Алдар” спорт хороонд дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор хичээллэсэн байна. Тэрээр өнгөрсөн жил залуучуудын дэлхийн аваргаас алтан медаль авч байсан юм.
Өнгөрсөн жил Будапештын дэвжээнээс өнгөрсөн жил таван медальтай ирж байсан бүсгүйчүүд маань энэ жил медалийнхаа чансааг ахиулж чадлаа.
Өчигдөр 48кг, 55кг, 60кг, 69кг-ийн жинд Э.Нарангэрэл, А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Одончимэг нарын бөхчүүд барилдсан билээ
Узбекийн Ташкент хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнд манай улсын шигшээ багийнхан амжилттай оролцож байна. Тэмцээний эхний хоёр өдөр манай эрэгтэй багийнхан хос хүрэл медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулсан бол гурав дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүд маань алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Эмэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан С.Цэрэнчимэд Азербайжаны бөх Юлияг 12:3-аар ялж дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. Ийнхүү Монголын чөлөөт бөхийнхөн дэлхийгээс тав дахь алтан медалиа хүртлээ. Өдгөө 19 настай С.Цэрэнчимэд 2006 оноос эхлэн “Алдар” спорт хороонд дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор хичээллэсэн байна. Тэрээр өнгөрсөн жил залуучуудын дэлхийн аваргаас алтан медаль авч байсан юм.Өнгөрсөн жил Будапештын дэвжээнээс өнгөрсөн жил таван медальтай ирж байсан бүсгүйчүүд маань энэ жил медалийнхаа чансааг ахиулж чадлаа.
Өчигдөр 48кг, 55кг, 60кг, 69кг-ийн жинд Э.Нарангэрэл, А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Одончимэг нарын бөхчүүд барилдсан билээ

0 Сэтгэгдэл
























