Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Грекийг евро бүсэд үлдээх нь зөв гэж Их найм үзлээ
Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч Их найман орны удирдагчид өнгөрсөн амралтын өдрүүдийг АНУ-ын үе үеийн төрийн тэргүүний очих дуртай Кэмп Дэвидийн зусланд өнгөрүүлэв. Гэхдээ тэд энд амарч зугаалах гэж ирсэнгүй, дэлхий нийтийн хэмжээнд толгой өвтгөсөн олон асуудлын талаар байр сууриа нэгтгэх гэж цугласан юм. Мэдээж, лидерүүдийн толгой гашилгасан асуудлуудын тоонд евро бүсийн хямралаас эхлээд, Ираны цөмийн хөтөлбөр, Сирийн зөрчил мөргөлдөөн гээд олон зүйл багтаж буй.
Үүнээс Европын өрийн хямрал, тэр дундаа Грекийн асуудал зуны нарлаг өдрүүдэд болсон Кэмп Дэвидийн уулзалтыг хар бараан сүүдрээрээ яах аргагүй дарж байлаа. Хоёр өдөр, тэгэхдээ шөнө дунд хүртэл дугуй ширээ тойрон сууж хуралдсан Их наймын удирдагчид евро бүсийн өрийн хямралыг хэрхэн анагааж амирлуулах талаар нэгдмэл арга зам, байр сууринд хүрч чадаагүй ч энэ хямралт жүжгийн гол дүрийн баатар Грекийг цаашид евро бүсдээ байх нь зөв гэж санал нэгдлээ. Мөн улс орон бүр эдийн засгаа сайжруулах алхам хийх хэрэгтэй гэсэн лоозогносон уриа дэвшүүлээд чухам ямар арга хэмжээ авахыг өөр өөрийнхөө шийд гээд бөөрөнхийлөөд орхичихов. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Европын хямрал улс оронд нь халдвах вий гэхээс айж цэрвэж буй бололтой. Европын орнуудыг хүч тавин ажиллаж, эдийн засгийн өсөлтөд гол анхаарлаа хандуулахыг уриаллаа. Хэрэв Европын хямрал АНУ-д нөлөөлөөд эхэлбэл ирэх сонгуульд ялах нь мөрөөдөл болон үлдэх учраас хямралын эсрэг гол бодлого боловсруулагч Германы канцлер Ангела Меркелтэй хоёр талын уулзалт хийж, санаа бодлоо солилцжээ.

Их наймын удирдагчдын хувьд эдийн засгийн хямралаас илүүтэй Иранд хориг тавих, Сирид анхааруулга өгөх мэтийн асуудлаар ярилцаж, шийдвэр гаргах нь хавьгүй хялбар байлаа. Тэд олон улсын зүгээс Иранд үргэлжлүүлэн дарамт шахалт үзүүлэх, Сирид улс төрийн шилжилт хийх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн байна. Их наймын төрийн тэргүүн баасан, бямба гаригт үргэлжилсэн Кэмп Дэвидийн уулзалтаасаа Чикагог зорьж, НАТО-гийн ээлжит чуулганд оролцсон юм. Энэ удаа тэдний хэлэлцэх сэдэв арай өөр байсан бөгөөд Афганы дайны талаар голчлон хэлэлцсэн байна.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан