Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хятадын тэмцэгч АНУ-д хөл тавилаа
АНУ-аас улс төрийн орогнол хүссэн Хятадын тэмцэгч Чен Гуанчен хүссэн ёсоороо эрх чөлөөний оронд хөл тавилаа.  Өнгөрсөн сард гэрийн хорионоосоо зугтан Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-нд очиж орогнол хүссэнээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд орсон Чен Гуанчен бол эх орондоо хүний эрхийн хуулийг сахин хамгаалуулах гэснээрээ дөрвөн жил шоронд хоригдож, тэрс үзэлтний тоонд орсон нэгэн юм. АНУ-ын тал түүнийг хамгаалалтдаа авснаар хоёр улсын харилцаанд багагүй асуудал үүссэн ч Чен Гуанченийг гэр бүлийнх нь хамт Америкт авчирч чадлаа. Түүнийг Нью-Йоркийн их сургуульд сурахыг урьсан бөгөөд  тус сургуулийн хотхонд гэр бүлийнхээ хамт амьдрахаар болжээ. Чен Гуанчен эх орондоо байхдаа хүний эрхийн талаар өөрөө албан бус боловсрол эзэмшиж, нэг хүүхэд бодлогын улмаас эхчүүдийг хүчээр үр хөндөлтөд оруулахын эсрэг тэмцдэг байсан юм. Харин одоо тэрээр жинхэнэ ёсоор мэргэжлийн боловсрол олгох их сургуульд нь тэтгэлгээр сурах боломжтой болж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан