Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Азийн наадам эхлэхэд гурав хоног үлдлээ
“Инчеон-2014” Азийн зуны спортын 17 дугаар наадам БНСУ-ын Инчеон хотноо эхлэхэд гуравхан хоног үлдээд байна.

Азийн орнуудын анхдугаар наадам нь 1951 онд Энэтхэг улсад зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Өдгөө тус наадам дөрвөн жил тутамд Азийн олимпийн зөвлөл /АОЗ/-ийн шийдвэрээр зохион байгуулах улсыг сонгож хэвшсэн байна. АОЗ-ийн шийдвэрээр тус наадмыг Тайланд улс хамгийн олон удаа буюу 1966, 1970, 1978, 1998 онд зохион байгуулжээ. Харин БНСУ гурав, БНХАУ, Япон, Энэтхэг улс тус бүр хоёр, Филиппин, Индонези, Иран болон Катар улсууд тус бүр нэг удаа зохион явуулсан байна.

Энэ удаагийн 17 дугаар наадмыг хүлээн авсан Инчеон хотын хувьд зохион байгуулалт, санхүүжилт, үйлчилгээ зэрэг бүхий л талаар онцлог наадам явуулна гэсэн уриатай ажиллаж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадам ирэх баасан гаригт буюу есдүгээр сарын 19-нд нээлтээ хийж 10 дугаар сарын 4-нд өндөрлөнө. 17 дахь удаагийн Азийн зуны спортын наадамд Азийн олимпийн зөвлөлд /OCA/ багтдаг 45 орны баг шилдэг тамирчид спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус наадмын дараа тус хотод Азийн Паралимпийн II дахь удаагийн “Инчеон-2014” наадам 10 дугаар сарын 18-24-нд болно.

Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн оролцож эхэлсэн бөгөөд анхны наадмаас хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан юм. Монголын баг тамирчид 15 алт, 33 мөнгө, 68 хүрэл медаль, нийтдээ 116 медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.

Дашрамд сонирхуулахад, Азийн 17 дугаар наадмын хөлбөмбөгийн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг оролцож байгаа бөгөөд өнгөрсөн ням гарагт хэсгийн эхний тоглолтууд боллоо. Эрэгтэй 29 баг найман хэсэгт хуваагдсан бөгөөд тэмцээний хуваарийн дагуу “А”, “С”, “D” хэсгийн эхний тоглолтууд болж, Саудын Араб, БНСУ, Палистин, Тажикстан, Ирак, Япон улсын шигшээ баг эхний хожлоо авсан бол даваа гарагт “В”, “Е”, “F”, “G”, “H” хэсгийн эхний тоглолтууд болжээ. Эмэгтэй хөлбөмбөгт 11 орны баг тамирчид оролцож байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан