Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Мотоциклын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно
Ирэх оны хавар Монголд дэлхийн чансаа өндөртэй "Мотокросс гран при" буюу мотоциклын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.

Олон улсын Мотоциклын холбоо болон Европын Мотоциклын холбооны дэд ерөнхийлөгч Мишел Турк тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын гишүүн, Монголын Автомашин Мотоциклын Спортын холбооны ерөнхийлөгч Г.Батхүүтэй уулзсан юм. Уулзалтын үеэр манай улсад ирэх онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах, мөн тамирчдад өндөр хэмжээний туршлага, дасгалжуулагч бэлтгэх боломж бололцооны талаар талууд ярилцлаа.
УИХ-ын гишүүн, Мотоциклын Спортын холбооны ерөнхийлөгч Г.Батхүүгийн хувьд 14 дэх жилдээ уг холбоог тэргүүлэн ажиллаж байгаа. Энэ спортыг сонирхогчид сүүлийн жилүүдэд их нэмэгдэж байгаа юм. Харин манай тамирчдын үзүүлсэн амжилтын хувьд “Мотокросс гран при” тэмцээнд 2009 онд хамгийн өндөр амжилт буюу 24 дүгээр байр эзэлж байжээ. Тэмцээнийг цаг агаарын хувьд тохиромжтой гэж үзэн 6-8 сарын үед зохион байгуулах гэнэ.

0 Сэтгэгдэл