Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Автобус-1, 3, ”Цахилгаан тээвэр”-ийг татан буулгаж, нэгтгэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/778 дугаар захирамж гаргалаа. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулж байгаатай холбогдуулан “Автобуснэг”, ”Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, чиг үүрэг, эд хөрөнгө, өр авлагыг шинээр байгуулагдаж буй “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т шилжүүлэхийг Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Харин татан буугдаж байгаа эдгээр байгууллагуудын балансад бүртгэлтэй хөрөнгийг хүлээн авч, хүлээлгэн өгөх, татан буулгах ажиллагааг зохион байгуулах комиссыг байгууллаа. Тус комиссын даргаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллана.
Дээрх байгууллагуудыг татан буулгаж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, аж ахуйн нэгжтэй холбогдох өр, авлагыг тооцоо нийлсэн дүнгээр баталгаажуулах үүргийг комисст өглөө.Нийслэлийн Засаг даргын үүргээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх, харилцах дансыг төрийн сан болон арилжааны банкинд нээлгэх зэрэг шинээр байгуулагдахтай холбоотой ажлыг зохион байгуулах ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс,Өмчийн харилцааны газар зохион байгуулна. Харин байгууллагын бичиг баримтыг архивлан нийслэлийн Архивын газарт шилжүүлэхийг “Автобуснэг” ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ын удирдлагуудад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЗӨВ ШҮҮ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/778 дугаар захирамж гаргалаа. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулж байгаатай холбогдуулан “Автобуснэг”, ”Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, чиг үүрэг, эд хөрөнгө, өр авлагыг шинээр байгуулагдаж буй “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т шилжүүлэхийг Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Харин татан буугдаж байгаа эдгээр байгууллагуудын балансад бүртгэлтэй хөрөнгийг хүлээн авч, хүлээлгэн өгөх, татан буулгах ажиллагааг зохион байгуулах комиссыг байгууллаа. Тус комиссын даргаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллана.Дээрх байгууллагуудыг татан буулгаж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, аж ахуйн нэгжтэй холбогдох өр, авлагыг тооцоо нийлсэн дүнгээр баталгаажуулах үүргийг комисст өглөө.Нийслэлийн Засаг даргын үүргээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх, харилцах дансыг төрийн сан болон арилжааны банкинд нээлгэх зэрэг шинээр байгуулагдахтай холбоотой ажлыг зохион байгуулах ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс,Өмчийн харилцааны газар зохион байгуулна. Харин байгууллагын бичиг баримтыг архивлан нийслэлийн Архивын газарт шилжүүлэхийг “Автобуснэг” ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ын удирдлагуудад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
2014.09.21
























