Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Гурил үйлдвэрлэгчдийн буудай импортлох квотыг хайчилж, тариаланчдад боломж олгов
Сүүлийн хэдэн өдрийн турш хэвлэлийн бай болоод байсан буудайн “шаржигнаан” зөвшилцлөөр намжив. ҮХААЯ, Үр тариа эрхлэгчдийн холбоо, гурил үйлдвэрлэгчид, гурил импортлогч компаниуд хамтарсан уулзалт ярилцлага удаа дараа хийсний үрээр импортын гурилын хэмжээг багасгаж, зарим компанийн буудай импортлох зөвшөөрлийг цуцлахаар болжээ. ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын ярьснаар тариаланчдын гар дээр байгаа улаан буудайг цас орохоос өмнө борлуулахын тулд “Улаанбаатар” ХХК-ийн импортлосон буудайн зарим хэсгийг агуулахад тодорхой хугацаагаар хадгалуулахаар болж.

Мөн тариаланчид болон гурил үйлдвэрлэгчдийн хооронд улаан буудайн үнийг зохицуулах ажилд яамны зүгээс оролцохгүй, зах зээлийн жамаар өрсөлдөөнийн журмаар үнээ ярилцаад авч өгөлцөхөөр тохиролцжээ.
Харилцан нээлттэй хэлэлцсэний үндсэн дээр дараах шийдвэрүүдийг гаргаж зөвшилцөлд хүрч чадсан байна.
“Өег” ХХК, “Алейск импекс” ХХК-ийн нэгдүгээр зэргийн гурилын импортын квотоос энэ оны долдугаар сарын 16-наас аравдугаар сарын 9-ний өдөр төлбөр хийсэн болон ачуулсан гурилын хэмжээг хасаад, үлдэж буй квотоос тус бүр 500 тоннын зөвшөөрөл олгож, илүү гарсныг нь хүчингүй болгожээ. Мөн “Од групп” ХХК-ийн 10 000 тонн, “Хангайн миллс” ХХК-ийн 10 000 тонн, “АПУ” ХК-ийн 10 000 тонн “Сайхан хүнс” ХХК-ийн 9 000 тонн улаанбуудайн импортын квотыг уг компаниудаас авсан албан бичгийг үндэслэн, “Улаанбаатар гурил” ХХК-ийн 10 000 тонн улаанбуудайнаас 3 000 тоннын импортын зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл