Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
“Yahoo”-гийн хувьцааг Хятадын компани худалдан авлаа
Yahoo” компанийн хувьцааны 40 хувийг Хятадын хамгийн том интернэтийн компани “Alibaba” худалдан авахаар тохирчээ.  Тус компанийг “Alibaba” худалдан авахаар олон жил санал тавьсны эцэст ийнхүү хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Интернэтийн хоёр томоохон компанийн энэ гэрээ 7,1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Үүнээс 6,3 тэрбум ам.долларыг “Alibaba” бэлнээр нь шилжүүлэх бөгөөд харин 800 сая ам.долларыг нь хувьцаа хэлбэрээр өгөх аж. Өөрөөр хэлбэл “Yahoo” ч бас Хятадын компанийн хувьцаа эзэмшигч болж байгаа бөгөөд тэдний мэдэлд 10 хувийн хувьцаа иржээ.
Онлайн сурталчилгааны зах зээлээ өрсөлдөгч “Google”, “Facebook”-т алдаад буй “Yahoo” хувьцаагаа худалдаж, мөнгөтэй болсноор хувьцааны ногдол ашгаа тараах, өмнө худалдсан өөрийнхөө хувьцааг эргүүлэн авах боломжтой болох юм. “Alibaba” компанийн мэдэлд 370 сая хэрэглэгчтэй “Taobao.com”, Хятадын болон олон улсын 70 мянга гаруй компанийн бараа бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаалдаг “Tmall.com” зэрэг цахим хуудас багтдаг юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан