Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Орост олон нийтийн газар тамхи татахыг хориглоно
Оросын Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн газар тамхи татах болон худалдаалахыг хориглох тухай хууль санаачилж, Төрийн Думд өргөн барьжээ. Тамхичдынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг тус улс уг хорт зуршлын улмаас нас барагсдын тоог бууруулахын тулд ийм арга хэмжээ авч байгаа аж. ОХУ-ын хүн амын 39,1 хувь буюу 43,9 сая хүн тамхи татдаг гэсэн судалгаа байдаг.
Хэрэв энэ хуулийг хэрэгжүүлж чадвал тамхидалтыг 40-50 хувиар багасгаж, үүний улмаас нас барагсдын тоог 150-200 мянгаар бууруулж чадна гэж Эрүүл мэндийн яам найдаж байна.
Хууль батлагдвал галт тэрэг, төмөр замын буудал, зах, зоогийн газар гээд олон нийтийн газарт тамхи татах, гудамжны киоскуудаар худалдаалахыг хориглох аж. Зөвхөн 50 метр квадратаас дээш талбайтай дэлгүүрт л тамхи зарахыг зөвшөөрөх боловч хүний нүдэнд ил задгай байрлуулахыг ч хориглох гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан