Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Бид 60 сая малаасаа 10 саяыг нь иднэ

Манай улсад одоогоор 60 сая гаруй малтай ч дотоодын хэрэгцээндээ 10 орчим сая мал хэрэглэж, 50 гаруй сая мал өвөлжих аж. Нийт сумын 60 хувьд нь ургац их, зуншлага сайн байсан ч үлдсэн 40 хувьд нь анхаарч өвөлжилтийн ибэлтгэлийг сайн хангах шаардлагатай гэнэ.
Улсын хэмжээнд энэ намар нийт 1.25 сая тонн өвс хадлан бэлтгэхээс 968 мянган тонн өвс, 98 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл бэлтгэхээс 68 мянган тонныг бэлджээ. Хадлан бэлдэхэд 5000 дугуй трактор, 2500 морин хадуур, тармуур, 453 дунд болон том оврын трактор, хаман боогч болоод 180 мянга орчим хүн ажиллав.
Ховд аймгийн Дарви суманд 150 гаруй мянган га талбайг улсын тусгай хэрэгцээний бэлчээрт авсан. Аймаг дундын найман бүсийн 780 мянган га бэлчээрт 1.2 сая мал отроор өвөлжүүлж, хаваржуулах гэрээ хийсэн. Нийт 21 аймагт инженерийн хийцтэй 385 худаг шинээр барихад долоон тэрбум төгрөг зарцуулсан. Үлийн цагаан оготнотой тэмцэх ажил есөн аймгийн 490 мянган га газарт, царцаатай тэмцэх ажил дөрвөн аймгийн 112.5 мянган га газарт зохион байгуулсан гэж Ш.Түвдэндорж сайд тайлагнав. Орон нутагт өвөлжилтийн бэлтгэл хангах санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэхийн тулд малчдад ноосны урамшуулал олгожээ. Нийт 36 тэрбум төгрөгийн 10 хувийг улсын санд таталгүйгээр орон нутагт өгсөн аж. Малын тооноос хамааруулж сумдад 5-15 сая төгрөг оногджээ.
Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, экспорт нэмэхээр сайн үүлдрийн үхэр, зөгий авчээ. Мянган үхэр төлөвлөснөөс Франц, Герман, Словак улсаас сементал, монтбелльярд, хар тарлан 850 үхэр оруулж иржээ. Гурван жилийн дараа бүлээр нь эргүүлж өгөхөөр тохирч ОХУ-аас 800 бүл зөгий импортолсон байна.
0 Сэтгэгдэл























