Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ХӨДӨӨ АЖ АХУЙГ “АВАРНА”

Дэлхий дахинаа тулгамдаж буй дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хөдөө аж ахуйг хэрхэн зохицуулан хөгжүүлж болох талаар стратеги төлөвлөгөөг албаныхан хэлэлцлээ. Энэ талаар БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн албаны дарга н.Давгадоржоос цөөн асуултад хариу авсан юм. 

-Та бүхний ярилцаж байгаа стратеги төлөвлөгөөний гол зорилго нь юу вэ? 
 
-Хөдөө аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлтөд цаашид яаж дасан зохицож болох вэ гэсэн стратеги төлөвлөгөө юм. Байгаль орчин ногоон хөгжлийн яам болон ҮХААЯ, мал аж ахуй, газар тариалангийн салбарынхан энэ төлөвлөгөөг боловсруулсан. Уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй хамгийн гол салбар бол хөдөө аж ахуй. Цаашид яах вэ, ямар гарц байна вэ гэдгээ судалж, ажиллахын тулд стратеги төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай. Есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон стратеги төлөвлөгөөг салбарын түвшинд авч хэрэгжүүл гэсэн зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхээс гадна хөдөө аж ахуйн салбарт учирч болох эрсдэлийг яаж бууруулах вэ гэсэн бодлого одоо боловсруулж байна. 

-Хэлэлцүүлгээр онцолж дурдаж болох ямар санал санаачилга гарч байна вэ?

-Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуй бол уур амьсгал, цаг агаараас шууд хараат гэхэд болно. Мал аж ахуйд цаг уурын өөрчлөлт хэдийнээ нөлөөлөөд эхэлсэн.  Газар тариалан ч ялгаагүй. Бороо ахиутай жил гайгүй ургац аваад ган болохоор ургац алддаг. Цаашид уур амьсгал өөрчлөгдөж байгаа нөхцөлд газар тариалангийн салбарт ямар бодлого явуулах вэ, одоогийн тарьж байгаа тарималууд тохирч байна уу гэхчлэн олон асуудалд дүн шинжилгээ хийгээд бодлого гаргах юм. Хэлэлцүүлэг бол дөнгөж эхэлж байна.  Мал аж ахуй гэхэд ямар малыг аль бүсэд илүү өсгөж үржүүлвэл зохистой вэ, үржил шимийг яаж сайжруулж болох вэ, бэлчээр болон усны асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг ярилцаж байна. 

-Цаг уурын өөрчлөлд зөвхөн мал сүрэгт төдийгүй малчинд ч нөлөөлж болох байх. Энэ талаар төлөвлөгөөнд тусгасан зүйл бий юу? 

-Мэдээж, мал малладаг, газар тариалан эрхэлдэг хөдөөгийн иргэдийн асуудал их чухал. Жишээ нь, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ажиглагдаж буй нэг зүйл нь байгалийн гамшиг. Ийм гамшигт үзэгдлийн давтамж олширсон. Үзэгдэхдээ их хүчтэй болж. Том том мөндөр орж байна, халуун зунаар цас орж, хүчтэй шуурга дэгдэж байна. Энэ бүхэн хөдөөгийн иргэдийн аж амьдралд ихээр нөлөөлж байдаг. Зуд болоод амьжиргааны эх үүсвэр болсон хамаг малаа алдчихвал малчин яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн малчдад учирч болох эрсдэлийг бууруулах үүднээс орлогын өөр эх үүсвэртэй болгох, энэ талаар дэмжиж ажиллах тухай төлөвлөгөөнд орсон. Малчин мал маллахаас гадна гар урлал газар тариалан эрхэлж болно.
 
-Газар тариалангийн салбарт ямар стратеги баримтлах вэ? 

-Хөрсний үржил шимийг сайжруулах, тариалж байгаа ургамлаа үнэлэх гээд олон зүйл бий л дээ. Наад зах нь хуурайшил бий болж, усны нөөц багасч байна. Хуурай усалгаагүй газарт тариалсан зүйл маань ургах уу, үгүй юу гэдгийг тооцох ёстой. Усалгаатай газрыг сонгоод газар тариалан хөгжүүлнэ. Газар тариалангийн бүх ургамлыг голын юм уу, гүний усаар услаад байх боломж хумигдана. Тэгэхээр өндөр уулын хайлж буй цас мөсийг хуримтлуулж, усан сан үүсгээд усалгааныхаа эх үүсвэрийг гаргаж авах хэрэгтэй гэхчлэн арга хэмжээ авч эхлэх гэж байна. 

-Цаг уурын өөрчлөлт хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар хийсэн судалгаа бий юу? 

-Байлгүй яахав. Салбар салбартаа судлаад дүг­нээд явдаг. Стратеги боловсруулахын тулд урьдчилж үнэлгээ судалгаа хийсэн. Урьдчилсан үнэлгээгээр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг таагүй нөлөөлөл нь давамгайлж байгаа. Эерэг нөлөө ч байдаг. Жишээ нь,  эрт дулаарч, орой хүйтрэхээр иргэдэд таатайгаас гадна тэр хэмжээгээр ургацын хэмжээ нэмэгдэнэ. Дулааны хангамж нэмэгдэж байгаагаас орой боловсордог ургамал эрт боловсрох гэхчлэн. Гэхдээ сөрөг нөлөөлөл нь илүү байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан