Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хөгжлийн банкийг шалгах уу
Засгийн газар “Чингис” болон “Самурай” бондын хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчин төсөвт тусгалгүйгээр УИХ-ын хяналтаас гадуур, ил тод бус байдлаар зарцуулж байна. Хэдийгээр бондыг Хөгжлийн банкаар дамжуулах зарцуулж байгаа ч Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд тус банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой. Гэтэл хоёр жил дараалан Засгийн газар энэхүү хуулийг дагаж мөрдсөнгүй. Иймээс 2015 оны улсын нэгдсэн төсвийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө бондын мөнгийг хууль зөрчиж зарцуулж буй Хөгжлийн банкийг ажлын хэсэг гаргаж шалгаж өгөхийг УИХ дахь МАН-ыг бүлгээс хүсчээ. Тэд хүсэлтээ албан бичгээр УИХ-ын даргад хүргүүлсэн байна.
Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хөгжлийн банкны захиралыг УИХ-ын дарга багагүй зэмлэсэн. Тус банкны захирал Н.Мөнхбат “Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зохистой удирдлагыг хангах зорилгоор Хөгжлийн банк 277 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан байгаа” гэсэнд УИХ-ын дарга З.Энхболд “Хөгжлийн банкинд тийм эрх байгаа бил үү. Зүй зохистой гэдэг бонд ав гэсэн үг биш. Чи өөрийгөө банк удирдаж байгаа гэж бодсон юм уу. Танай байгууллага банк биш учир чамд тийм эрх байхгүй. Юугаа ч ойлгоогүй нөхөр тууж явна” гэж ширүүхэн шүүмжилсэн юм. УИХ-ын гишүүд ч мөн “Чингис” бондын мөнгөөр Засгийн газар үнэт цаас авчихаж. Ингэж болохгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж нэлээд маргаан өрнөсөн. Үүнтэй зэрэгцүүлэн Хөгжлийн банкийг шалгах ёстойг гишүүд, намын бүлгүүд илэрхийлээд эхэллээ. Хэрхэх нь энэ долоо хоногт тодорхой болох нь.
Засгийн газар “Чингис” болон “Самурай” бондын хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчин төсөвт тусгалгүйгээр УИХ-ын хяналтаас гадуур, ил тод бус байдлаар зарцуулж байна. Хэдийгээр бондыг Хөгжлийн банкаар дамжуулах зарцуулж байгаа ч Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд тус банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой. Гэтэл хоёр жил дараалан Засгийн газар энэхүү хуулийг дагаж мөрдсөнгүй. Иймээс 2015 оны улсын нэгдсэн төсвийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө бондын мөнгийг хууль зөрчиж зарцуулж буй Хөгжлийн банкийг ажлын хэсэг гаргаж шалгаж өгөхийг УИХ дахь МАН-ыг бүлгээс хүсчээ. Тэд хүсэлтээ албан бичгээр УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хөгжлийн банкны захиралыг УИХ-ын дарга багагүй зэмлэсэн. Тус банкны захирал Н.Мөнхбат “Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зохистой удирдлагыг хангах зорилгоор Хөгжлийн банк 277 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан байгаа” гэсэнд УИХ-ын дарга З.Энхболд “Хөгжлийн банкинд тийм эрх байгаа бил үү. Зүй зохистой гэдэг бонд ав гэсэн үг биш. Чи өөрийгөө банк удирдаж байгаа гэж бодсон юм уу. Танай байгууллага банк биш учир чамд тийм эрх байхгүй. Юугаа ч ойлгоогүй нөхөр тууж явна” гэж ширүүхэн шүүмжилсэн юм. УИХ-ын гишүүд ч мөн “Чингис” бондын мөнгөөр Засгийн газар үнэт цаас авчихаж. Ингэж болохгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж нэлээд маргаан өрнөсөн. Үүнтэй зэрэгцүүлэн Хөгжлийн банкийг шалгах ёстойг гишүүд, намын бүлгүүд илэрхийлээд эхэллээ. Хэрхэх нь энэ долоо хоногт тодорхой болох нь.
0 Сэтгэгдэл
























