Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Ургац хураалт дууслаа
Цаг уурын таагүй үзэгдлээс урьтан тариаланчид энэ сарын 20-нд ургацаа хурааж дууслаа. 2014 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 72,4 мянга га-г цайруулж, 237,7 мянган га-г шууд хурааж, нийтдээ 310,2 мянган га-гаас 491,7 мянган тонн үр тариа үүнээс 465 мянган тонн буудай, 13,3 мянган га-гаас 161,0 мянган тонн төмс, 8,3 мянган га-гаас 102,5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авсан байна. Өөрөөр хэлбэл, нэгж талбайгаас үр тариа 15,8 цн, төмс 121,0 цн, хүнсний ногоо 123,3 цн ургац тус тус хураан авчээ. Харин ургац хураалтын ажилд 1250 цэргийн албан хаагч, 800 гаруй оюутан залуус оролцсон байна. Шинэ ургацаас урьдчилсан байдлаар тариаланчид дараа оны тариалалтандаа зориулан 42,3 мянган тонн үр нөөцөлсөнөөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд 28,5 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 250 гаруй мянган тонн ургац нийлүүлжээ. Одоогоор улаанбуудайн борлуулалтын ажил ид үргэлжилж байна.
Дашрамд, энэ оны ургацын урьдчилсан балансаар 466,6 мянган тонн үр тариа, үүнээс 439,8 мянган тонн буудай, 154,7 мянган тонн төмс, 100,2 мянган тонн хүнсний ногоо, 47,8 мянган тонн тосны ургамал, 41,2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарч байсан. Энэ нь, нэг га-гаас дунджаар 15,2 цн буудай, 116,3 цн төмс, 121,4 цн хүнсний ногоо хураан авах боломжтой гэж ҮХААЯ-ны мэргэжилтнүүд хэлж байсан юм.
Цаг уурын таагүй үзэгдлээс урьтан тариаланчид энэ сарын 20-нд ургацаа хурааж дууслаа. 2014 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 72,4 мянга га-г цайруулж, 237,7 мянган га-г шууд хурааж, нийтдээ 310,2 мянган га-гаас 491,7 мянган тонн үр тариа үүнээс 465 мянган тонн буудай, 13,3 мянган га-гаас 161,0 мянган тонн төмс, 8,3 мянган га-гаас 102,5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авсан байна. Өөрөөр хэлбэл, нэгж талбайгаас үр тариа 15,8 цн, төмс 121,0 цн, хүнсний ногоо 123,3 цн ургац тус тус хураан авчээ. Харин ургац хураалтын ажилд 1250 цэргийн албан хаагч, 800 гаруй оюутан залуус оролцсон байна. Шинэ ургацаас урьдчилсан байдлаар тариаланчид дараа оны тариалалтандаа зориулан 42,3 мянган тонн үр нөөцөлсөнөөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд 28,5 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 250 гаруй мянган тонн ургац нийлүүлжээ. Одоогоор улаанбуудайн борлуулалтын ажил ид үргэлжилж байна. Дашрамд, энэ оны ургацын урьдчилсан балансаар 466,6 мянган тонн үр тариа, үүнээс 439,8 мянган тонн буудай, 154,7 мянган тонн төмс, 100,2 мянган тонн хүнсний ногоо, 47,8 мянган тонн тосны ургамал, 41,2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарч байсан. Энэ нь, нэг га-гаас дунджаар 15,2 цн буудай, 116,3 цн төмс, 121,4 цн хүнсний ногоо хураан авах боломжтой гэж ҮХААЯ-ны мэргэжилтнүүд хэлж байсан юм.
0 Сэтгэгдэл
























