Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Нийслэлийн түүхийг өгүүлсэн бүтээлүүдийг гардууллаа
Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын он цагийн урсгалынтүүх соёлыг шингээсэн “Нийслэл Улаанбаатар”, “Улаанбаатар хотын барилгажилтын түүх”, “Шөнийн Улаанбаатар”, “Эх орны голомт” 3 дугаар боть номын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон эдгээр номыг эрхлэн гаргасан зохиогчид, Ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч, Ардын уран зохиолч, МУСГЗ Ш.Дулмаа нар оролцлоо.

Эдгээр номыг нийслэлийн өдрийг тохиолдуулан гаргаж байгаа бөгөөд бүгд өөр өөрийн өнгө аястай бүтээлүүд юм.“Нийслэл Улаанбаатар” номондУлаанбаатар хотын түүхийг судалсан эрдэмтэн судлаачдын бүтээлийг он цагийн дарааллаар түүрвэсэн бол“Улаанбаатар хотын барилгажуулалтын түүх” номонд нийслэлийн түүхийг гэрэл зургаар өгүүлжээ. Энэхүү ном ньУлаанбаатар хотын 1639 оноос өнөөг хүртэлх 375 жилийн хугацаан дахьхот байгуулалт, төлөвлөлт, барилгажилтын түүхийг Өргөөний хөгжлийн үе, Манжийн эрхшээлийн үеийн Их хүрээ, Богд хаант Монгол Улсын Нийслэл хүрээ, БНМАУ-ын Нийслэл Улаанбаатар хот, Ардчилсан Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот гэсэн үндсэн 5 бүлэгт хуваан “Эсгий хот”-оос “Азийн цагаан дагина” гэж нэрлэгдэх хүртлээ хөгжсөн Улаанбаатар хотын түүхэн цаг үеийг харуулсан судалбар зураг, архивын эд материалыг ашиглан баяжуулж гэрэл зургийн цомгийг цогцлон бүтээсэн бүтээл юм.
Харин “Эх орны голомт” 3 дугаар боть ном нь алдарт уран зохиолчдын үе үеийн Нийслэл хотоо магтан шүлэглэсэняруу найргийн цомгоос бүрдсэн 3 дахь ботьюм.Энэхүү номыг цаашид 108 боть болгохыг зорих болно гэдгийн зохиолч, яруу найрагчид хэлж байсан.“Шөнийн Улаанбаатар” ном нь Нийслэлийн өнгө үзэмжийг шөнийн цагаар тольдсон гэрэл зургийн цомгоос бүрдсэн бүтээл юм.

0 Сэтгэгдэл