Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Яармагийн төрөх эмнэлгийг концессоор барихыг ЭЗХЯ эсэргүүцэж байжээ
Энэ долоо хоногийн “Сайдын 30 минут” уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, салбарын яамны сүүлийн үед хийж байгаа ажлуудаас танилцууллаа. Мэдээллийн эхэнд эбола вирусийн талаар ойлголтыг танилцуулаад урьдчилан сэргийлэх чиглэлээр тус яам ямар арга хэмжээ авч буйгаа хэлсэн юм. Сүүлийн долоо хоногт 717 хүн энэ өвчнөөр өвчилж, 322 хүн нас баржээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж өнгөрсөн наймдугаар сард гаргуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар тандалт, хариу арга хэмжээний заавар гаргасан байна. Засгийн газрын 477 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажил зохион байгуулж байгаа аж. Улсын онцгой комиссын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар хоорондын ажлын хэсгийг энэ сард байгуулжээ. ДЭМБ-аас 160 гаруй сая төгрөгийн оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, мэдээлэл сурталчилгаанд зарцуулж байна. ХӨСҮТ-д мэргэжлийн дөрвөн баг сургаж, нөөцийн 50 ор бэлтгэлээ.
2014 онд эрүүл мэндийн салбарт Ерөнхий сайдын төсвийн багцаас 23.9 тэрбум төгрөг зарцуулж, 11 аймагт оношилгооны төв байгуулсан нь оношилгоо, шинжилгээ хийлгэхээр нийслэлийг зорьдог иргэдийн урсгалыг 30-40 хувь бууруулсан гэнэ. Мөн 21 аймаг телемедициний сүлжээнд холбогдож, цусны даралтын аппаратыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олгожээ. Сүрьеэ өвчнийг оношилж илрүүлэхэд 76 хоног зарцуулдаг байсан бол GeneXpert тоног төхөөрөмж нэвтрүүлснээр хоёрхон цагт оношилдог болоод байгааг салбарын сайд мэдээллээ. Ерөнхий сайдын төсвийн багцын хоёр тэрбум төгрөгөөр хүүхдийн зүрхний ангиографийн лаборатор байгуулж, зүрхний гажигтай хүүхдүүдэд тусламж үзүүлж чаддаг болжээ.
Дараа нь Н.Удвал сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эмч нарын хариуцлагын асуудалд Эрүүл мэндийн яам ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Эмч нарын хариуцлагыг чангатгах талаар Эрүүл мэндийн яам маш олон бодлогын арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Эмнэлгийн алдаа дутагдал, эмч нарын ёс зүйн асуудлаар бүртгэл мэдээлэлтэй байж, хариуцлага тооцдог байх нь чухал. Хариуцлага нь ил тод болгож, бүртгэн мэдээлдэг, ярьдаг байх нь тодорхой ахицтай болсон. Хөдөлмөрийн хуулиар эмч нарын хариуцлага сануулах, цалин хасахыг тооцдог. Эрүүгийн гэмт хэрэг гэж үзвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тухайн байгууллагын ёс зүйн хороо авч хэлэлцээд Эрүүл мэндийн яамны дэргэдэх хороонд ирүүлснийг дүгнэлт гаргаад Эрүүл мэндийн сайд эмчлэх, сувилах эрхийг тодорхой хугацаагаар хасдаг.
-Яармагт баригдаж байгаа Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгыг хэрхэхээр болсон бэ?
-Эх хүүхдийн эрүүл мэндийн 300 ортой төвийн барилга тэг дүнтэйгээр царцаагдсан. Эрүүл мэндийн сайдын дэргэд ажлын хэсэг гаргаад 2-3 удаа Засгийн газрын хуралдаанд оруулсан. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар оруулаад Сангийн яамаар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад байгаа. Концессоор бариулаад тусламж үйлчилгээг нь явуулъя гэдэг санал Эдийн засгийн хөгжлийн яаманд оруулахад дэмжээгүй.
-Элэгний С вирус эмчлэх эмийн талаар сүүлийн үед янз бүрийн зөрүүтэй мэдээлэл гараад байгааг тайлбарлаач?
-АНУ-д үйлдвэрлэсэн нэг курс нь 84 мянган ам.долларын үнэтэй элэгний С вирус эмчлэх эмийг Монгол Улсад бүртгүүлэх асуудал тавихад нь бид зөршөөрсөн. Гэтэл Канад улсад үйлдвэрлэсэн АНУ-д бүртгэлгүй, зах зээл дээр байхгүй нэр нь өөр эм байсан. Ийм эм ихэвчлэн хуурамч байдаг. АНУ-д үйлдвэрлэсэн яг тэр эмийн материалыг бүрдүүлээд ир гэснийг тухайн компани хүлээн зөвшөөрсөн. Тал талдаа ойлголцсон гэж үзэж болно. Үүнийг бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч танилцуулсан.

Дараа нь Н.Удвал сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Эмч нарын хариуцлагын асуудалд Эрүүл мэндийн яам ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

0 Сэтгэгдэл