Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Залуу жүдоч Ө.Дүүрэнбаяр дэлхийн залуучуудын аварга болов
АНУ-ын Лодердейл хотноо жүдо бөхийн ДАШТ-ий +100 кг-д барилдсан Ө.Дүүрэнбаяр алтан медаль хүртэж 2014 оны Дэлхийн залуучуудын аваргаар тодорлоо.

Тэмцээний эхний өдөр манай жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медаль авч гараагаа сайхан эхлүүлсэн ч дараагийн өдрүүдэд барилдсан бөхчүүд медаль авч чадаагүй юм. Харин тэмцээний сүүлийн өдөр залуучуудын шигшээ багийн тамирчин Ө.Дүүрэнбаяр ийнхүү алтан медаль зүүлээ. Тэрбээр эхний барилдаанаа Эстонийн тамирчин Сильдвир Хенричтэй хийж, дэлхийн аваргын барилдааныхаа салхийг хагалж өрсөлдөгчөө 02:09 секундэд цэвэр ялснаар дараачийн шатандаа Египетийн жүдоч Селим Халидтай барилдахаар учраа таарав. Энэ барилдаанд өрсөлдөгчөө юүко үнэлгээгээр ялж, хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Чой Мин Янгийг иппон үнэлгээгээр ялжээ. Улмаар хагас шигшээд Украины тамирчин Кхаммен Лакивыг юүко үнэлгээгээр ялж, аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авсан байна. Шигшээ барилдаанд Гүржийн жүдоч Кибордзалидзе Гугаг 02:14 секундэд цэвэр ялснаар ДАШТ-ий аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа.
Энэ удаагийн тэмцээнд 72 орны эрэгтэй 308, эмэгтэй 213 бөх ур чадвараа сорьжээ. Харин манайхаас эрэгтэй 10, эмэгтэй долоон бөх хүчээ сорин барилдсан юм. Манай жүдочид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, тавдугаар байрт нэг жүдоч шалгарсан амжилтаар Япон, Франц, ОХУ-ын багийн дараа эхний дөрөвт бичигджээ.

0 Сэтгэгдэл