Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Татварын эрсдэл гэж юу вэ? Түүний тухай ойлголт
Татварын эрсдэл гэдэг нь Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйгээс бизнесийн амжилтанд нь сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлууд юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгч татварын хууль тогтоомж зөрчих магадлалыг хэлнэ.
Олон улсын хэмжээнд 2001 оноос татвар судлаачид татварын эрсдэлийн талаар судалж эхэлсэн. Түүнээс хойш зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн олон оронд татварын эрсдэлийн удирдлагын тогтолцоог татварын албад болон татвар төлөгчид өөрсдийн үйл ажиллагааны хөтөлбөртөө багтаан хэрэгжүүлсээр ирсэн.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний татварын албаны үйл ажиллагааны 2011-2013 оны хэтийн төлөвлөгөөнд татварын эрсдэлийн талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2011 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс Татварын ерөнхий газарт Эрсдэлийн удирдлагын хэлтэс байгуулагдан ажиллаж байна.
Уул уурхайн салбарыг дагасан хөрөнгө оруулалт нэмэгдэж, томоохон төслүүд хэрэгжиж эхэлснээр улс орны эдийн засаг тэлж улмаар татвар төлөгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа нь татварын албанд орчин үеийн арга барил бүхий эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа билээ. Татварын албанд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр татварын бүхий л технологид зарчмын өөрчлөлт орж байна. Тухайлбал:
Татварын хяналт шалгалтын хувьд:
Татвар төлөгчийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, түүнийхээ үндсэн дээр өндөр эрсдэлтэй татвар төлөгчдийг хяналт шалгалтанд хамруулна.
Татвар хураалтын хувьд:
Хураалтын эрсдэлтэй татвар төлөгчдөд хүрч ажиллах боломж нээгдэж, өр үүсгэхгүйгээр татварыг хураан барагдуулна.
Татвар төлөгчтэй харилцах ажиллагаанд:
Татварын тайланд эрсдэлийн шинжилгээ хийж эрсдэлтэй татвар төлөгчдөд ногдуулалтын хяналтыг хийснээр татварыг хугацаанд нь төсөвт төвлөрүүлнэ.
Аливаа аюултай зүйл нь өөртөө эрсдлийг байнга дагуулж байдаг. Эрсдлээс хэрхэн ухаалаг сэргийлж чадаж байгаагаас таны эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад амьдрал тань шалгаалдаг. Өөрөөр хэлбэл “АЮУЛ ТАНЫГ ОЛЖ ХАРАХААС ӨМНӨ АЮУЛЫГ ТА ОЛЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ” Аюулыг нэгэнт таньсан бол түүнийг арилгах эсвэл хяналтандаа авах шаарлагатай.
Тиймээс татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой арга гэвэл Монгол Улсын татварын хуульд заасны дагуу татвараа үнэн зөв тодорхойлж, тайлангаа хугацаандаа тушааж, тайлангаар ногдуулсан татвараа цаг тухайд нь төсөвт төлбөл татварын эрсдэлд орохгүй бөгөөд та эрүүл мэнд, цаг хугацаа, эд хөрөнгөөр цаашлаад таны амьдаралд ямар нэгэн хохирол учрахгүй гэсэн үг юм.
Татварын эрсдэл гэдэг нь Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйгээс бизнесийн амжилтанд нь сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлууд юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгч татварын хууль тогтоомж зөрчих магадлалыг хэлнэ. Олон улсын хэмжээнд 2001 оноос татвар судлаачид татварын эрсдэлийн талаар судалж эхэлсэн. Түүнээс хойш зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн олон оронд татварын эрсдэлийн удирдлагын тогтолцоог татварын албад болон татвар төлөгчид өөрсдийн үйл ажиллагааны хөтөлбөртөө багтаан хэрэгжүүлсээр ирсэн.

0 Сэтгэгдэл