Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Бүсээ чангалахыг эдийн засагчид зөвлөж байна

Нэг хэсэг  17 хувь хүртэл өсч байсан эдийн засаг энэ онд 6.3 хувьтай өсөх төсөөллийг эдийн засагчид гаргаад буй. Эдийн засгийн өсөлт ингэж огцом буурсан нь манай улсад орж ирэх мөнгөн урсгал татарсантай холбоотой. Өөрөөр хэлбэл  экспортын орлого,  гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг мөнгөний суваг битүүрсэн билээ. Гэхдээ энэ жил ашигт малтмалын экспорт, орлого өссөн. Энэ нь Оюу толгойн зэсийн баяжмал, газрын тосны экспорт нэмэгдсэнтэй холбоотой.  Эдгээр ашигт малтмалын үнэ харьцангуй хөдөлгөөн бага, өндөр байгаа юм. Зэсийн баяжмалын экспорт гэхэд хоёр дахин нэмэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 966.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ.  Ийм эерэг дүн мэдээ байгаа ч улсын төсөв тасрах аюул, гадаад валютын гачаалд орсон хэвээр, эдийн засаг хямарсаар байна. Одоогоор гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар буурсан судалгаа бий. Манай улсад одоогоор 370 сая ам.долларын хөрөнгө л орж ирсэн тооцоо гарчээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд ДНБ-ий 40 хувийг эзэлж байв. Гэтэл өнгөрсөн жил 16, энэ онд найман хувь болж буурсан тооцоог төв банкнаас хийгээд байгаа.
Нэгэнт орж ирэх мөнгөний урсгал татарсан нь төлбөрийн тэнцэлийг хүндрэлд оруулсан. Өөрөөр хэлбэл нөөцийн хэдэн “ногоон”-оороо импортын хэрэгцээгээ хангах боллоо. Төлбөрийн тэнцэлийн дарамт 2012 оны хагас жилээс хойш эхэлсэн. Эдүгээ бүр хүндэрч хямрал руу хөтлөөд байна. Монголбанкнаас гаргасан тооцоо­гоор сүүлийн 20 сарын хугацаанд төлбөрийн тэнцэлийн алдагдал ДНБ-ий 24 хувь буюу 2.8 тэрбум ам.долларт хүрчээ.  

Монголын эдийн засаг урт хугацаандаа өндөр өснө гэсэн төсөөлөл хийдэг. Гэвч ойрын хугацаанд  судлаачид эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх, гадаадын хөрөнгө оруулалт нэн тэргүүнд татаж байж энэ хямралаас гарна гэж буй. Эдийн засагчдын үзэж буйгаар ирэх онд ч энэ хямралт байдал үргэлжилнэ хэмээж байна.  Ингээд  эдийн засгийн өсөлт мөн л  6-7 хувьтай хэвээр байх төсөөлөл хийсэн. 

Тэгвэл ирэх жил монголчуудын аж амьдрал, эдийн засагт ямар хүндрэл хүлээж буй талаар Дэлхийн банкны хийсэн судалгаанаас сонирхъё. Тус банкны эдийн засагчдын үзэж буйгаар шинэ он гартал инфляцын түвшин хоёр оронтой тоонд хэвээр байх нь. Энэ жил  зэсийн экспорт сайжирсан, импортын эрэлт суларсан нь  урсгал дансны алдагдал 25 хувиар буурах эерэг нөлөө үзүүллээ. Одоогоор урсгал дансны алдагдал ДНБ-ий 14 хувьтай тэнцэж байна. Гэвч манай улсад орж ирэх мөнгөн урсгал муу байх тул төлбөрийн тэнцэлийн дарамт ирэх жил хэвээр байх аж. Хятадын Ардын банктай Монголбанк 15 тэрбум юанийн хоёр талт гэрээ хийсэн. Энэ нь манай улсыг нэг хэсэгтээ  гадаад валютын гачаалаас аварч чадах нь. Өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд тэсч үлдэж чадсан нь “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.доллар орж ирсний үр нөлөө гэж эдийн засагчид үзэж байгаа юм. 

Ирэх онд эдийн засаг сайжрах төлөвгүй байгаа тул улсын төсөв, төрийн мөнгөний бодлогоо чангалах ёстой гэсэн зөвлөгөөг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны эдийн засагчид өгч байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаа дэмжих бодлого баримталж ажиллах ёстойг анхааруулсан. Хамгийн гол нь, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал. Ингэснээр эдийн засаг мөнгөний гачаалаас гарч ажлын байрууд нэмэгдэнэ хэмээн үзэж буй юм.  Үүнээс гадна төсвийн гадуурх зарцуулалтын хэмжээ эдийн засгийн байдлаас шалтгаалж энэ онд буурсан ч   төсвийн бодлогын тэлэлт хэвээр байгааг Дэлхийн банкнаас удаа дараа анхааруулж буй юм. Тухайлбал, Монголын Хөгжлийн банкаар дамжуулан зарцуулж буй их хэмжээний хөрөнгө нь улсын төсвөөс гадуур байгаа.  Өөрөөр хэлбэл тус банкны зарцуулж буй хөрөнгө ДНБ-ий долоон  хувьд хүрчээ. Үүнийг улсын төсөвт оруулан тооцох шаардлагатай гэж байгаа юм.
Ингээд хамгийн гол нь эдийн засгийг эрчимжүүлэх бус тогтвортой байдалд хүргэх  бүтцийн өөрчлөлт хийхгүй бол цаашид ч хямралд өртөх эмзэг хэвээр байлгахыг анхааруулж байна.  Угаас эдийн засгийн бодлогын үндсэн зорилго нь дотоод, гадаад эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад оршдог билээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан