Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Манай сагсанбөмбөгчид Тайваний багийг хожлоо
Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн V тэмцээний хоёр дахь өдөр буюу мягмар гарагт Монгол-Тайваний тоглолт болж, 73:66 онооны харьцаагаар манай сагсанбөмбөгчид хожлоо.

Тайваний Тайпей хотноо болж буй энэ тэмцээнд 10 орон оролцож байгаагаас манай оюутны шигшээ баг БНХАУ, Тайвань, Макаотой нэг хэсэгт багтсан юм. Даваа гарагт манай баг БНХАУ-ын багт хожигдсон ч өнөөдөр талбайн эздийг хөгжөөн дэмжигчтэй нь хожлоо.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Цэлмэг, Б.Дархантөгс, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, О.Очирбат, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат, Б.Тамжид, Б.Билэгт, А.Бямбадорж нар багтаж байна. Тэд бүгд 1990-1996 онд төрсөн 17-25 насны залуу тамирчид бөгөөд багийн ахлагчаар Монгол Улсын гавьяат багш Д.Гоошоохүү, багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Отгондарь, дасгалжуулагчаар Г.Өсөхбаяр нар ажиллаж байгаа юм. Мөн шүүгчээр олон улсын сагсан бөмбөгийн холбооны шүүгч Б.Ганзориг очжээ.

0 Сэтгэгдэл